Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн түүхт 50 жилийн ой тохиож байна.
Тус анги нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1968 оны 5-р сарын 23-ны өдрийн 168-р тогтоолоор анх байгуулагдаж байсан түүхтэй.
Өдгөө 50 жилийн хугацаанд давхардсан тоогоор 5000 гаруй эрдэнэт хүний амь нас, иргэн аж ахуйн нэгж, байгууллагын 250 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж, гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг аймгийн хэмжээнд нэр төртэй биелүүлж байна.
Ойн хүрээнд алба сурталчлах, үе, үеийн алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, спорт, соёл урлагийн арга хэмжээг өргөжүүлэх, байгууллагын тохижилт, бүтээн байгуулалт гэсэн 5 чиглэлд 50 бүтээлч ажлыг өрнүүлж, амжилт бүтээлээр дүүрэн ойгоо тэмдэглэж байна гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.