Categories
мэдээ спорт

М.Уранцэцэг мөнгөн медалийн эзэн боллоо

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй “Их дуулга” тэмцээн Японы Осака хотод болж байна. Тэмцээнд 71 орны 421 /эрэгтэй 262, эмэгтэй 159/ жүдоч өрсөлдөж байгаагаас манай улсаас 13 жүдоч оролцож буй.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52 кг-ын жингийн барилдаанууд явагдаж байгаа бөгөөд медальтнууд тодорч эхлээд байна. Тухайлбал, манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 48 кг-д МУГТ М. Уранцэцэг мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Японы Яошида Санаг, шөвгийн наймд Португалийн Садеро Марияаг, хагас шигшээд Өмнөд Солонгосын Кан Юүжинийг тус тус цэвэр ялсан. Улмаар алтан медалийн төлөө Японы Тонаки Фунатай барилдаж, даралтаар цэвэр ялагдлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *