Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгосын иргэн Ким Жон Ян Интерполын ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Интерполын ерөнхийлөгчөөр Өмнөд Солонгосын иргэн Ким Жон Ян сонгогдлоо. Дубай хотод болж байгаа Интерполын ерөнхий чуулганы сүүлчийн өдөр уг арга хэмжээнд оролцогсдын доод тал нь гуравны хоёрын саналаар шинэ ерөнхийлөгч тодорч байгаа нь энэ юм. Энэ суудалд өмнө нь Хятадын иргэн Мэн Хонвэй сууж байсан билээ. Интерполын ерөнхийлөгчид тус байгууллагын дэд ерөнхийлөгч, Оросын дотоод хэргийн яамны генерал Александр Прокопчук нэр дэвшсэн боловч АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд хүчтэй эсэргүүцэж, оронд нь Өмнөд Солонгосын нэр дэвшигчийг дэмжсэн байна. Ким Жон Ян одоо өмнөх ерөнхийлөгч Мэн Хонвэйн дөрвөн жилийн сонгуульт хугацааг гүйцээж, 2020 он хүртэл ажиллах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *