Categories
мэдээ нийгэм

B,C вирусын илрүүлэг шинжилгээнд 707.362 иргэн хамрагджээ

Image result for hepatitis b c

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь шатны үйл ажиллагаа өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн 15-39 нас болон 65-аас дээш насны хүн амыг элэгний B,C илрүүлэх шинжилгээнд хамруулж хөтөлбөрийн хэрэгжилт амжилттай үргэлжилж байна. Эхний шатанд 40-65 насны 381.233 иргэнийг хамруулсан бол хоёр дахь шатанд энэ оны 11 сарын байдлаар 15-39 насны 305.124 иргэн, 65-аас дээш насны 21.005 иргэнийг тус тус хамруулжээ. Өнгөрсөн хугацаанд хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд 2017 онд 326.921, 2018 онд 380.441, нийт 707.362 иргэнийг хамруулж эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн байна. Элэгний B,C вирусын илрүүлэх шинжилгээг аймаг, сум, дүүргийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад эрүүл мэндийн даатгалдаа хамрагдсан иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой бөгөөд хөтөлбөр 2019 онд үргэлжлэн хэрэгжих юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *