Categories
мэдээ улс-төр

Н.Номтойбаяр ЖДҮДСангийн талаар түр хороо байгуулна

ЖДҮДСантай холбоотойгоор “Түр хороо” байгуулах тухай мэдээллийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдэд хандан өглөө. Тэрээр “Тусгай хяналтын дэд хороо дэмжиж ажиллах асуудлыг, тогтоолын төсөлд тодорхой оруулсан байгаа. Түр хороо бол аливаа асуудлаар хяналт шалгалт хийх бүрэн эрхтэй. Одоогийн байдлаар Ж.Бат-Эрдэнэ,Д.Ганболд, А.Ундраа, О.Содбилэг, Б.Оюунхорол, Д.Пүрэвдорж , Н.Амарзаяа гэсэн гишүүд “Түр хороо” байгуулах тухай саналд нэгдээд байна. Түр хороо нь ЖДҮДС байх ёстой гэж үзэж байгаа бөгөөд гагцхүү зөв хүмүүст нь хүргэх нь чухал гэж үзэж байна гэв.

Энэ үеэр УИХын гишүүн Б.Оюунхорол “Иргэдэд итгэлийн зээл өгөх хэрэгтэй. Оросын холбооны улс ард иргэддээ итгэлийн зээл олгодог манайх ч гэсэн зөв зүйлийг жишээ авч хийж болно. Монголын татвар төлөгчдийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан этгээдэд хариуцлага тооцох хэрэгтэй. Ер нь ЖДҮДС байх ёсгүй гэж яриад байна. Энэ нь байх ёстой гагцхүү зөв хүмүүстэй очих ёстой гэлээ.

Ийнхүү хууль ёсны дагуу “Түр хороо” байгуулахаа зарлалаа. Түүнчлэн “Түр хороо”-г байгуулаад ЖДҮСангийн зээлийг шилэн ил тод болгоно гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *