Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг Ч.Улааны томилгоогоор завсарлага авлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар Ч.Улааныг томилох, 2019 оны төсвийн тухайн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд буй.

Чуулганы эхэнд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар Ч.Улааныг томилох хэлэлцэх байсан ч УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Бид зарчимтай байх ёстой. Байнгын хороогоор асуудлыг хэлэлцэж байхад Ерөнхий сайд нь байтугай Шадар сайд нь ч байгаагүй. АН-ын бүлэг байр сууриа тодорхой илэрхийлсэн.

ЖДҮХС-гийн мөнгийг өөрсдийн хамаарал бүхий компаниуддаа авсан ашиг сонирхлын зөрчилтэй хоёр сайд байгаа. Энэ хоёр сайдынхаа асуудлыг шийдэхгүй, тэдэнд хариуцлага тооцохгүй бол ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшиж буй Ч.Улааныг дэмжих боломжгүй гэж үзэж байгаагаа АН-ын бүлэг мэдэгдсэн.

Ерөнхий сайд төсвийн асуудал дээр ч тэр бүхэл бүтэн Засгийн газарт нь нэг сайд солигдож байхад орж ирэхгүй байгаа нь дэндүү хариуцлагагүй үйлдэл. Гэмтсэн гэдэг нь шалтгаан биш. Ерөнхий сайдыг чуулганд оролцтол сайдын томилгоог түр завсарлуулах санал тавьж байна гэснээр завсарлага авлаа.

Мөн энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин “Ерөнхий сайд зугаатаад ирээгүй юм биш. Нуруундаа бэртэл авсан. Үүнийг далимдуулах хэрэгггүй. Төрийн ажил явдгаараа явна” гэсэн тайлбар хэллээ. Ингэснээр чуулганы хуралдаан түр завсарлав.

Үргэлжлүүлэн Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон түүнтэй хамт дагалдан батлагдсан хуулиудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхийг хэлэлцэх юм. Өчигдөр орой УИХ-ын төсвийн байнгын хороо хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй байх санал дүгнэлтэд хүрсэн. Хоёр байнгын хроооны санал, дүгнэлтийг өнөөдөр нэгтгэн, чуулганаар хэлэлцэхээр хүлээгдэж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *