Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Б.Одхой: Хувийн сургуулиуд боловсролын салбарын ачааллыг үүрэлцдэг

Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбооноос зохион байгуулж буй “Монголын төрийн бус сургуулиудын улсын III чуулган” Holiday Inn зочид буудалд болж байна.

Энэхүү чуулганд БСШУСЯамны сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн А.Ундраа, Сангийн яам, НБГ, НМХГын дарга нар болон хувийн хэвшлийн100 гаруй сургуулийн төлөөлөл оролцож байна.

Тус чуулган нь бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нартай санал бодлоо солилцох, тэдэнд дуу хоолойгоо хүргэх, тулгамдсан асуудлаа ярилцах, хамтран ажиллах, хувийн сургуулиудын тухай нийгэм дэхь ойлголтыг гүнзгийрүүлэх зорилготой аж.

Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбооны тэргүүн Б.Одхой “Энэ холбоо 1999 онд байгуулагдснаас хойш үйл ажиллагаагаа явуулаад 20 жил болж байна. Монголд хувийн сургууль боловсролын салбарын ачааллыг үүрэлцэн, 1993 онд байгуулагдсан. Төр засгийн удирдлагууд, шийдвэр гаргагч нарын шийдвэр бидний салбарт нөлөөлж, бидний эрх ашгийг хөндөх нөхцөлд холбооны гишүүн сургуулийнхаа эрх ашгийг хамгаалах зорилгоор анх байгуулж байсан. Одоогийн байдлаар төрийн байгууллагууд, холбооны сургуулиудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг хангаж ажиллахааас гадна бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдад дуу хоолойгоо хүргэх, дотроо эв нэгдэлтэй байх, салбарын хариуцлагыг өндөр ёсзүйтэй байлгах зорилгоор холбооны үйл ажиллагааг явуулдаг” гэв.

Мөн тэрээр өнөөдрийн чуулганы ач холбогдолын талаар: Орон нутгаас 10 сургуулийн төлөөлөл, нийслэлээс 100 гаруй бүх шатны сургуулиудын төлөөлөл оролцож байна. Төрийн бус сургуулиуд боловсролын салбарын ачааллыг үүрч, шинэчлэлийг түүчээлэх, чанартай сайн боловсролыг эзэмшүүлэх зорилгоор ажилладаг. Гэвч нийгэм хувийн сургуулийг сөрөг нүдээр хардаг.

Эдгээр сургуулиуд төрийн бус байгууллагын статустай. Хувийн өмчийн сургуульд нийтдээ 3000 гаруй багш ажилладаг. Эдгээр багш нарын амьжиргааг нь дэмжиж, тэдний үнэлэмжийг нэмэгдүүлж, нийгмийн асуудлыг шийдэж өгч байгаа. Боловсролын салбарт анхны гэсэн олон зүйлсийг шинэчлэн, түүчээлж байсан. Тухайлбал , анхны зургаан настай сурагчид, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын хөтөлбөрүүдийг нэвтрүүлсэн, сурагчдаа олон улсын хэмжээний үнэлгээгээр үнэлэх , сурах орчинг дээшлүүлэх гэх мэт бүхий л нөөц бололцоогоо ашиглан ажилладаг. Түүнчлэн боловсролын салбарт хувийн хөрөнгө оруулалтыг хийснээр Монгол Улсын оюуны капиталд хөрөнгө оруулалтыг татаж оруулж байгаагаараа онцлогтой гэлээ.

Б.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *