Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ипотекийн зээлийг Монголбанк үргэлжлүүлнэ гэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг төслийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ажиллаж байгаа ажээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд түүнээс асуулт асууж хариулт авлаа.

С.ЧИНЗОРИГ: -Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах асуудлыг судлаж танилцуулах гэсэн байх юм. Алт цэвэршүүлэх үйлдвэр гээд байнга л ярьж байдаг. Үүнийг судалж дуусаагүй юм уу. Байгуулна гэдэг байдлаар оруулж болоогүй юм уу. Хоёрдугаарт, ипотекийн зээлийг Засгийн газар авч хэрэгжүүлнэ гэж байсан. Гэтэл Монголбанк хэрэгжүүлэхээр орж ирсэн байх шиг байна. Энэ асуудал юу болж байгаа юм бэ?

Б.БАТТӨМӨР: -Монголбанк алт цэвэршүүлэх үйлдвэртэй болох чиглэлээр олон жил судалгаа хийсэн байдаг. Судалгааны дүн нь янз бүр гарч байсан юм билээ. Жилд 20 тонноос дээш алт цэвэршүүлж байж үйлдвэр ашигтай ажиллана гэж үздэг юм билээ. Ажлын хэсэг дээр гишүүд энэ асуудлаар янз бүрийн байр суурь хэрэгжүүлсэн. Б.Жавхлан гишүүн бол “Шууд барих чиглэл өгье” гэсэн. Гэхдээ бид ярилцаад өмнө хийж байсан судалгаануудыг сайн нягталж үзэх нь зөв гэж үзсэн. Хоёрдугаар асуултын тухайд Засгийн газар ипотекийн зээлийг өөр дээрээ авна гэсэн яриа гарч байсан. Одоогоор тодорхой санал алга байна. Тиймээс ипотекийн зээлийг ирэх онд Монголбанк үргэлжлүүлэн хариуцаад явах нь зүйтэй гэж үзсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *