Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчдыг шагнав

БНӨСУ-д Энхийг сахиулах “UNMISS” ажиллагааны Монгол Улсын цэргийн багийн долдугаар ээлжинд ОБЕГ-аас оролцсон алба хаагчдыг тус байгууллагын удирдлагууд хүлээн авч уулзан, шагнаж урамшуулав.

Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг aлба хаагчдад хандан, “Онцгой байдлын албаны алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2012 оноос эхлэн тасралтгүй оролцсоноос хойш одоогоор 240 гаруй алба хаагч дэлхийн энх тайвныг батлан хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгээд байна. Онцгой байдлын алба төдийгүй Монгол Улсын нэр хүндийг олон улсад өндөрт өргөн, үүргээ нэр төртэй биелүүлсэн та бүхнээр бахархаж байна” гэв.

Хугацааны өмнөх ахлах ахлагч цолоор, НОБГ-ын БЗД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлагч Х.Ерулан, гал сөнөөгч, ахлагч Ш.Амгаланбаяр, Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч Э.Номин-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын аврагч-усчин, ахлагч Б.Гантулга нарыг, Хугацааны өмнөх ахлагч цолоор, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Б.Нямбадам нарыг, Онцгой байдлын ерөнхий газрын “Жуух бичиг”-ээр, ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн шалган нэвтрүүлэгч, ахлах ахлагч Я.Булганбаяр, Үндэсний аврах бригадын эмч, ахмад Ж.Хаш-Эрдэнэ, аврагч-холбоочин, ахлах ахлагч Э.Золзаяа, НОБГ-ын БЗД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн салааны захирагч, ахмад Э.Баттулга, ЧД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн шатны техникч, ахлах ахлагч М.Болдбаатар нарын алба хаагчдыг шагнав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *