Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 4-р багийн нутаг дэвсгэр “Цагаан чулуутын гүүр” гэх газарт 2018.09.25-26 ны шөнө “Тоёота приус-11” маркийн автомашины жолооч Б нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9-1 заалт “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал,тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”
Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2-3-Б заалт “Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас гүүрний дугуй цохигч мөргөн онхолдож 100 метрийн цаана зам дээр зогсож байсан “Тоёота Ланд крузер-200” маркийн автомашиныг мөргөж алтан амиараа хохирч, 3 зорчигчийн биеийн байдал хүнд эмчлэгдэж байна.