Categories
мэдээ нийгэм

Төрийн албан хаагч Беларусь улсын хилийг давах гэж байгаад баригджээ

Монгол Улсын иргэд Беларусь улсын хилийг зөрчсөн байна. Тэднийг энэ сарын 24-ны өдөр тус улсын хилийг зөрчин Польш руу нэвтрэх гэж байхад нь “Теребунь”-ийн заставын хилчид илрүүлсэн байна. Хууль зөрчигчид гэр бүлийн хоёр ажээ. Нөхөр нь Монгол улсын төрийн албан хаагч бөгөөд үйлдсэн гэмт хэрэг нь Монголын хууль хяналтынхны анхааралд өртсөн тул эхнэрээ дагуулан хил даван зугтахаар шийдсэн хэмээн тэрбээр ярьжээ.

Түүний зорилго нь Беларусь, Польшоор дамжин Европын холбооны улсуудад нэвтэрч, Германд амьдарч буй хамаатнууд дээрээ очих байсан гэнэ. Тэрээр Улаанбаатар хотоос гарч ОХУ, Беларусийн нутгаар явж Польшийн хилд дөхөж очжээ. Тус иргэнийг Беларусь улсад нэвтрэх эрхийг нь таван жилээр хасч, Монгол улсад шилжүүлнэ хэмээн тус улсын хэвлэлд онцолжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *