Монголын Хуульчдын холбооноос Хуульчийн мэргэжлийн шалгалтыг өчигдөр эхлүүлсэн бөгөөд өнөө маргааш хоёр өдөр үргэлжлэх юм. Харин өнөөдөр эрүүгийн эрх зүйн бодлогын шалгалтаар үргэлжилж байна.
Хуульчийн мэргэжлийн шалгалтыг сорилго, бодлого гэсэн дарааллаар авч байгаа аж. Сорилгын шалгалт нь 200 асуултаас бүрдэх бөгөөд үргэлжлэх хугацаа 200 минут, бодлогын шалгалтын нэг бодлогыг бодох хугацаа 150 минут байгаа юм байна.