Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Тайванийн баримтат кино наадам Монголд нээлтээ хийнэ

“Тайвань баримтат кино наадам Монголд” энэ сарын 18-21-нд анх удаа Улаабаатар хотноо СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн “Дебют” театрт нээлтээ хийнэ.

Энэ удаагийн кино наадмын үеэр “Яагаад бухимдахгүй байна вэ? /Зэрлэг сараана цэцэгсийн хөдөлгөөн/”, “Хайрт Тайвань минь”, “Хар баавгайн ой” зэрэг нийт 7 баримтат кино үзэгчдийн хүртээл болох юм. Баримтат киноны дараа асуулт хариултын булан, киноны агуулгын тухай санал солилцох арга хэмжээг зохион байгуулна.
Үзэгчдийн хүртээл болох бүтээлүүдээр дамжуулан 1990 оноос хойших Тайваний нийгэм, улс төрийн хөгжил, эдүгээг хүртэл тулгамдсан хэвээр буй байгаль орчин экологи хамгааллын салбарын сорилт, бэрхшээлүүдийг үнэн бодитой, дэлгэрэнгүй, тодорхой байдлаар баримтжуулан тусгахын сацуу эдгээр асуудлуудтай холбогдох эргэцүүлэл, бодролыг Монголын үзэгчидтэй хуваалцах, тэдний Тайвань орон, Тайваньчуудын талаарх ойлголт, хоёр орны кино уран бүтээлчдийн харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, өргөн цар хүрээтэй харилцаа, хамтын ажиллагааг өрнүүлэхээр зорьж байгаа юм.

Наадмын үеэр эдгээр баримтат киног үнэ төлбөргүй үзэж сонирхох боломжтой бөгөөд кино үзвэрийн тухай мэдээллийг https://www.facebook.com/events/244708963065074/ хаягаар, баримтат кино наадмын үеэр дэлгэцнээ гарах үзвэрийн хуваарийг https://www.facebook.com/AssociationCulturelleSansFrontieresdeTaiwan/posts/232416234120113 хаягаас авах боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *