Categories
мэдээ нийгэм

Төрийн өмчит компаниудын орлого өсчээ

Төрийн өмчит компаниуд 2018 оны эхний хагас жилийн байдлаар 4.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, 762 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Уг тоон үзүүлэлтүүдийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад, орлого 807 тэрбум төгрөгөөр, цэвэр ашиг 292 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт аж.

Төрийн өмчит болон төрийн оролцоотой хуулийн этгээдүүдийн борлуулалтын орлого 2016 оны хоёрдугаар улиралд 2.08 их наяд байсан бол 2017 оны хоёрдугаар улиралд 3.4 их төгрөгт хүрч өссөн байдаг. Улмаар 2018 оны эхний хагас жилийн урьдчилсан дүнгээр борлуулалтын орлого нь 4.2 их төгрөгт хүрсэн тоон үзүүлэлттэй гарчээ.

Улсын төсөвт төвлөрүүлсэн татвар хураамжийн тухайд, 2015 онд 1.05 их наяд, 2016 онд 1.02 их наяд, 2017 онд 1.7 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн байна. Харьцуулалтаар 2016 оны татварын төвлөрүүлэлт 2017 онд 730 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй гарчээ.

Түүнчлэн төрийн өмчит компаниудын зардал 2018 оны эхний хагас жилд 430 тэрбум төгрөгөөр буурсан байна. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниуд 2018 оны эхний хагас жилийн байдлаар 37.3 тэрбум төгрөгийн төрийн өмчийн ногдол ашиг улсын төсөвт төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад зургаа дахин нэмэгдсэн үзүүлэлт аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *