Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, өвөлжилтийн бэлэн байдлыг хангах талаар цахим хурлыг зохион байгууллаа. Хуралд ЭМЯ-ны ЭТГ-ын дарга М.Баттүвшин, ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл, 21 аймгийн ЭМГ-ын гамшиг, яаралтай тусламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, халдвар судлагч, статистикч эмч нар оролцлоо.
Энэ хурлаар дээрх холбогдох мэргэжилтнүүдэд:
- Эрүүл мэндийн байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулахад анхаарах асуудал
- Шадар сайдын 2017 оны 08, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 508 дугаар тушаалын хэрэгжилт, томуу томуу төст өвчний бэлэн байдлыг хангах нь
- Өвөлжилтийн бэлэн байдлыг хангахад анхаарах асуудлаар мэдээлэл солилцов.