Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна

Чингэлтэй дүүргийн Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу Тэс петролиум ХХК-аас найм дугаар сарын 29-30-ны өдрүүдэд дүүргийн дол дугаар хороонд байрлах тус компанийн шатахуун түгээх станц 39 дүгээр салбарын барилга байгууламжийн баруун талд байрлах үерийн далангийн хоолой бөглөрөх, далан усаар дүүрч халих, даланг нурахаас сэргийлж үерийн далангийн хогийг цэвэрлэж, сул шороог зөөж, үерийн ус урсах нөхцөлийг бүрдүүлж, далангийн шороон ханыг цементлэх ажлыг хийж, далангийн дагуу төмөр хийц бүтээцээр хашаа хаалт хийж гүйцэтгэжээ.

Уг ажлыг хийж гүйцэтгэхэд “Тэс петролиум” ХХК-аас найман хүн ажиллаж, дөрвөн сая 500 мянган төгрөгийг зарцуулсан байна. Тус үерийн далангийн аюулгүй байдлыг хангуулснаар тухайн орчны гэр хорооллын айл өрх, иргэдийн гэр орон, байшин, барилга үерт өртөх, усанд автах, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэгдэх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *