Categories
мэдээ нийгэм

Баруун аймгуудаар цочир хүйтрэхийг анхааруулж байна

-Урьдчилсан мэдээллээр энэ жил 497 мянган га талбайд тариалалт хийсэн бөгөөд өмнөх жилтэй харьцуулахад хоёр дахин их ургац хураах төлөвтэй байна-

Энэ сараас эхлэн улс орон даяар ургац хураалтын ажил жигдэрнэ. Урьдчилсан мэдээллээр энэ жил 497 мянган га талбайд тариалалт хийсэн бөгөөд өмнөх жилтэй харьцуулахад ойролцоогоор хоёр дахин их ургац хураан авах төлөвтэй байгааг ургацын урьдчилсан балансаар тогтоогдоод байгаа юм.

Салбарын яамны мэдээллээр өнгөрсөн жилээс хоёр дахин их ургац хураах сайн мэдээ байгаа ч ургац хураалтад нөлөөлдөг хамгийн чухал зүйлийн нэг нь цаг агаар. Энэ сарын 4-8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөр, 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд ихэнх нутгаар, 6-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 7-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 5-нд ихэнх нутгаар, 6-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Түүнчлэн есдүгээр сарын 4-нд нутгийн баруун хэсгээр, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө дөрвөн градус хүйтнээс нэг градус дулаан, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

Мөн энэ сарын 4-5-нд шилжих шөнө нутгийн баруун хойд хэсгээр, 5-6-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ.

One reply on “Баруун аймгуудаар цочир хүйтрэхийг анхааруулж байна”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *