Өнөө өглөө хичээлийн шинэ жил эхэллээ. Гэтэл сургууль цэцэрлэгтээ явах ёстой хүүхдүүдийн зарим нь гэртээ өнжив. Засгийн газраас багш нарын цалинг хичээл эхэлж буйтай холбогдуулан 12 хувиар нэмэгдүүлсэн. Гэвч багш нарын асуудал эрхэлсэн Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас цалингийн нэмэгдлийг ихэсгэхийг шаардаж, хугацаагүй ажил хаялт зарлана гэдгээ өнгөрсөн амралтын өдрүүдэд мэдэгдсэн юм. Ажил хаясан сургуулиуд:
Хан-Уул дүүрэг
- 18 дугаар сургууль
- 26 дугаар сургууль
- 34 дүгээр сургууль
- 41 дүгээр сургууль
- 115 дугаар сургууль
- 118 дугаар сургууль
- 12 дугаар сургууль
- 28 дугаар сургууль
Сонгино хайрхан дүүрэг
- 9 дүгээр сургууль
- Ирээдүй цогцолбор Нэгдүгээр ахлах сургууль
- Ирээдүй цогцолбор Хоёрдугаар ахлах сургууль
- Ирээдүй цогцолбор Нэгдүгээр дунд сургууль
- Ирээдүй цогцолбор Нэгдүгээр бага сургууль
- Ирээдүй цогцолбор Хоёрдугаар дунд сургууль
- Ирээдүй цогцолбор Хоёрдугаар бага сургууль
- Ирээдүй цогцолбор Гуравдугаар бага сургууль
Баянзүрх дүүрэг
- 44 дүгээр сургууль
- 53 дугаар сургууль
- 79 дүгээр сургууль
- 84 дүгээр сургууль
- 85 дугаар сургууль
- 92 дугаар сургууль
- 97 дугаар сургууль
- 102 дугаар сургууль
- Амгалан цогцолбор
Баянгол дүүрэг
- 93 дугаар сургууль
- Эрдмийн өргөө цогцолбор сургууль
- 73 дугаар сургууль
Ажил хаялтын талаар МҮЭ-ээс өнөөдөр 14.00 цагт хэвлэлийн бага хурал хийх юм.
Монголын Боловсрол, Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос хугацаагүй ажил хаялтын хүрээнд Засгийн газарт хандан дөрвөн шаардлага тавиад буй. Үүнд,
-2018 оны улсын төсөвт тодотгол хийж, боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын үндсэн цалинг 15 хувиар энэ оны есөн дүгээр сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлэх
–2018 оны Улсын төсөвт тусгагдсан төсвийн байгууллагуудын ажиллагсдын бодит орлогыг нэмэгдүүлэх 56.6 тэрбум төгрөг болох 300 мянган төгрөгийн урамшууллыг 2018.10.01-ний өдрөөс олгох
–2019.01.01-ний өдрөөс боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилчдын цалинг 50 хувиас доошгүй хувиар нэмэгдүүлэх,
-Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт улсын хэллэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй Засгийн газрын буруутай үйл ажиллагааны улмаас ажил хаялт зарлахад хүрсэн тул ажил хаялтад оролцох ажилчдын цалин хөлсийг бүрэн олгох гэсэн шаардлагууд багтаж байгаа юм.