Categories
мэдээ нийгэм

Тосонцэнгэлээс ирж явсан автобус осолджээ

Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Улаанбаатар хот руу буцаж явсан зорчигч тээврийн автобус осолдсон харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, уг автобус “Эмээлт”-ийн цанын баазын орчимд байх замын хажуу руу унасан гэнэ. Автобусанд 50 гаруй хүн зорчиж байсан байна. Тэдгээр хүмүүсийг хот хоорондын автобус тээврийн үйлчилгээ үзүүлдэг компаниас том оврын автобус гаргаж ГССҮТ рүү тээвэрлэн авчирчээ. Зорчигчдыг үзлэгт хамруулахад ноцтой гэмтсэн хүн байгаагүй гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Осол гарсан шалтгааныг жолоочоос тайлбар мэдүүлэг авсны дараа тогтоох аж. Эхний байдлаар зүйрмэглэсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн, хурд хэтрүүлсэн зөрчил илрээгүй байна. Замын цагдаагийн ерөнхий газраас осол гарсан шалтгааныг тогтоохоор хэргийн газаражиллаж байгаа юм.

С.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *