Categories
мэдээ нийгэм

Цочир хүйтэрнэ

Есдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсч, тариалан бүхий нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэхийг Ус, цаг уурын газраас анхааруулж байна.

Мөн ирэх сарын гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст хүйтэрч шөнөдөө хасах градуст орох төлөвтэй байгаа тул ургац хураалтыг талбайн болцоос хамааран ангилан болон шууд хадах ажлыг зохион байгуулахыг анхааруулав.

Энэ онд тариалалт эрс нэмэгдсэн тухай холбогдох албанаас мэдээлсэн билээ. Улсын хэмжээнд тариаланчид нийт 497 мянган га-д тариалалт хийснээс 367 мянган га-д үр тариа, 13 мянга га-д төмс, 8,3 мянган га-д хүнсний ногоо, 69,8 мянган га-д тосны ургамал 38,8 мянган га-д тэжээлийн ургамал тус тус тариалжээ. Энэ оны урьдчилсан балансыг өмнөх жилтэй харьцуулбал 1,2-1,8 дахин өссөн үзүүлэлт аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *