Categories
мэдээ нийгэм

​Д. Нямдаваа: Газрын маргаантай асуудлыг иргэн, аж ахуй нэгж өөрсдөө шийдвэрлэх ёстой байдаг

Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д. Нямдаваагаас иргэн болон байгууллага хоорондын болоод бусад газрын маргаантай асуудлыг шийдвэрлэхэд нийслэлийн газрын алба ямар үүрэг оролцоотой байдаг талаар тодрууллаа.

Тэрээр: “Нийслэлийн газрын албаны эрх үүрэг нь бол газар эзэмшихтэй холбоотой гэрээ байгуулж гэрчилгээ олгох, нийтийн эзэмшил газар дээр иргэн аж ахуй нэгж байгууллага зөрчил гаргаж байгаа эсэх, нийтийн эзэмшил газрыг хамгаалах үндсэн үүрэгтэй.

Иргэдийн хувьд гомдолтой байгаа тохиолдолд нийслэлийн засаг даргын болон тухайн дүүргийн шат шатны засаг даргын захирамж гардаг. Газрын тухай хуулиндаа, манай алба тухайн шатанд газар эзэмших, ашиглахтай холбоотой засаг даргын шийдвэр гаргах, түүнд үндэслэн гэрээ байгуулж гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх үүргийг хүлээсэн байдаг. Нийслэлийн газрын алба захирамж гаргадаггүй. Гэрээний үүрэгт байгаагаар иргэн, аж ахуй нэгжмаргаантай асуудлыг өөрөө шийдвэрлэх ёстой байдаг. Нийслэл хотын олон хүн амд нэг бүрчлэн хүрч үйлчлэх нь боломжгүй асуудал. Нэг дүүрэгт л гэхэд 200 гаруй газар эзэмшигч байгаа. Тэгэхээр бид газрын тухай хуулийн дагуу хуулийн байгууллагад хандах шаардлагыг тавьдаг. Баталгаажсан кадастрын зургийнхаа дагуу эргэлтийн цэгээ үзүүлээд газраа хамгаалах хэрэгтэй. Гомдлыг хуулийн байгууллагад хүргэхээсээ өмнө нийслэлийн газрын албанд хандаж хуулийн байгууллагад хандах албан бичиг авах ёстой байдаг” гэв.

Б.ОДГЭРЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *