Categories
мэдээ нийгэм

Агаар, орчны бохирдлыг бууруулах талаар нээлттэй хаалганы өдөрлөг болов

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас, “Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулсан байна.

Агаар орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөр, Засгийн газрын энэ оны 43 ,62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын энэ оны зургадуугар сарын 25-ны өдрийн А/579 дугаар захирамжийн хүрээнд тус арга хэмжээг хэрэгжүүлжээ .

Өдөрлөгийн үйл ажиллагаанд Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Бат-Эрдэнэ, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Цолмон нар оролцож, аж ахуйн нэгж байгууллагуудыг “Түүхий нүүрснээс татгалзаж, Агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллацгаая” хэмээн уриалсан байна.

Өдөрлөгт Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар, цахилгаан халаалтын 10 гаруй аж ахуйн нэгж байгууллага, дүүргийн 16 хорооны 2200 гаруй иргэд оролцжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *