Categories
мэдээ нийгэм

​М.Солонго: Хүмүүс мэдээ алдуулалтыг зөвхөн тариагаар төсөөлдөг

Дэлхий дахинд жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь долоо хоногийг эмнэлгийн ажилчдын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ хүрээнд төдийлөн хүн бүрийн мэдээд байдаггүй ч мэс заслын үед хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг мэдээгүйжүүлэгч эмч нарийн ажлыг сонирхуулахыг зорилоо. “Хавдар судлалын үндэсний төв”-ийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн мэдээгүйжүүлэгч их эмч М.Солонготой ярилцлаа.

Мэдээ алдуулалт буюу бидний хэлж заншсанаар норкоз гэж юу вэ?

Мэдээ алдуулалт нь хүнд болон хөнгөн бүх төрлийн мэс заслын өмнө хийгддэг мэс заслын үйл ажиллагааны чухал хэсэг юм. Мэс заслын үед өвчтөнд өвдөлт мэдрүүлэхгүйн үүднээс унтуулж булчинг сулласан байх шаардлагатай байдаг. Мэдээ алдуулалт хийхдээ тухайн мэс засал хүнд эсвэл хөнгөн үү, гэдгээс шалтгаалан ерөнхий болон хэсэгчилсэн, бүсчилсэн гэх зэргээр ялгаатай. Дийлэнх хүмүүс мэдээ алдуулалтыг зөвхөн тариа хийгээд л унтуулчихдаг гэж төсөөлдөг. Гэтэл тариагаар шахсан унтуулагч бодис нь дунджаар гурван минутын л хугацаатай өвчтөнийг түр унтуулан гуурс суулгахад ашиглагддаг.

Мэдээгүйжүүлэлт хэрхэн явагддаг вэ?

Мэс заслын үед өвчтөний мэдээ алдуулалтыг тусгай төхөөрөмжөөр хянаж байдаг. Ихэнх хавдрын мэс засалд ерөнхий мэдээ алдуулалт хийгддэг. Энэ үед өвчтөнд мэдээ алдуулагч бодсыг тариагаар судсанд шахаж бүрэн унтуулан амьсгалын замыг нь хамгаалах зорилгоор цагаан мөгөөрсөн хоолойд нь гуурс байрлуулан амьсгалын аппаратад холбож мэдээгүйжүүлэлт явагддаг байгаа. Булчин чангарсан байвал мэс заслын эмч хагалгаа хийх боломгүй. Булчинг суллахаар амьсгалын булчин мөн адил суларч сааждаг. Иймээс өвчтөнийг амьсгалын аппаратын тусламжтайгаар амьсгалуулна.

Бүх өвчтөнд ижил хэмжээтэй гуурс суулгадаг уу?

Өвчтөний өндөр жин, нас хүйс зэргээс хамааранцагаан мөгөөрсөн хоолойд суулгах гуурсны хэмжээ өөр өөрбайдаг.

Ихэвчлэн ямар хавдраар мэс засалд орох нь элбэг байна вэ?

Манай хавдар судлалын үндэсний төвд, эмэгтэйчүүдийн, элэг цөс нойр булчирхайн, хэвлийн болон чээжний хөндийн, уушги, улаан хоолойн хавдрын хагалгаанууд хийгддэг. Хавдрын хагалгаа бусад хагалгаануудыг бодвол илүү их хугацаа шаарддаг хүнд байдаг.3-12 хүртэлх цагаар хагалгаа үргэлжилдэг.

Мэдээгүйжүүлэлтийн улмаас өвчтөнд ямар сөрөг нөлөө үүсдэг вэ? Хүмүүс мартамхай болдог гэсэн хэвшмэл ойлголттой байдаг.

Олон норкозонд орвол мартамхай болдог, эсвэл зарим зүйлээ мартсан байдаг гэх зэрэг нь өрөөсгөл ойлголт. Энэ нь зөвхөн өвчтөнийг өвдөлт мэдрэхээс тусгаарлаж байгаа хэрэг юм.

Мэдээгүйжүүлэлтэд ямартехник, тоног төхөөрөмжийг ашиглаж байна вэ? Олон улсын жишигт нийцсэн мэдээ алдуулалтын хэрэгслийг ашигладаг уу?

Манайх 2018 оны нэгдүгээр сарын 28-нд элэг шилжүүлэн суулгах хагалгааг анх удаа хийсэн. Одоогоор дөрвөн удаа элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн байна. Үүнтэй холбоотойгоор манай мэдээгүйжүүлэлтийн тоног төхөөрөмжүүд шинэчлэгдсэн. Хагалгааны үед өвчтөнийг бүх талаар хянаж байдаг. Тухайлбал цус алдах болон шингэн сэлгэлтийг хянах үүднээс зүрхний монитор ашигладаг бол амьсгалын аппаратаар дамжуулан хүчилтөрөгч болон унтуулагч утлагыг өгч байдаг. Мөн тархины унталтын түвшингхянаж биеийн шингэн сэлгэлт, зүрх судасны үйл ажиллагаа зэрэг бүхий л талыг эмчилгээ оношилгооны тоног төхөөрөмжүүдийн тусламжтайгаар зохицуулдаг.

Мэргэжлээрээ хэдэн жил ажилласан бэ? Мэдээгүйжүүлэгч эмчээр ажиллах хугацаанд хүндрэлтэй санагддаг зүйл нь юу вэ?

Мэргэжлээрээ зургаан жил ажилласан. Мэс засалд орохоосоо өмнө, мэс засалд орсны дараа, эрчимт эмчилгээний тасагт шилжих үедээ гэх мэтээр хагалгаагаа даахгүй нас барах тохиолдол байдаг. Энэ үед л их хэцүү байдаг. Мэдээгүйжүүлэлтийн эмч мэс заслын үед амьсгал, зүрх судас гээд өвчтөний биеийн байдлыг хянаж байх үүрэгтэй.Дийлэнх хүмүүс зөвхөн унтуулах л үүрэгтэй гэж боддог. Мэс заслын үед бүх эмч, сувилагч нар чухал үүрэгтэй байдаг гэдгийг хэлхийг хүсдэг юм.

Б. ОДГЭРЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *