Categories
мэдээ нийгэм

​Сурагчийн цүнхийг сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай

Хүүхэд өөрт тохирохгүй цүнх үүрснээс болж нуруу нь өвчилж, өсөлт зогсох аюултай.

Гэтэл өөрөөсөө том цүнхээ үүрч ядан сургуулийн зүг явах бяцхан үрс олон бий. Энэ бол эцэх эхчүүд бяцхан үрсдээ тохирох зөв цүнх сонгож чадахгүй байгаатай холботой.

Энэ талаар эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн зөвөлгөөг хүргэе:

Хүүхдийн цүнхийг сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай!

  • Цүнхэндээ олон дэвтэр ном авч явдаг хүүхэд хоёр үүргэвчтэй цүнх үүрэх хэрэгтэй. Энэ нь хүндийн жинг тааруулахад зохистой,
  • Цүнх нь хамгийн ихдээ 10 см-аас илүү гарч болохгүй ба тохиромжтой нь 5см байдаг,
  • Цүнхний хүндийн жин нь хүүхдийн хүндийн жинд таарч байх ёстой. Хүүхдийн цүнх нь томдохоор толгой нь урагшилсан байрлалтай болдог. Тиймээс хөнгөн жинтэй цүнх сонгоорой. Хөнгөн жинтэй цүнх нь чанартай сайн материалаар хийгдсэн байдаг
  • Цүнх өөрийн гэсэн хэмжээ тааруулагч тохируулагчтай байвал сайн. Энэхүү тохируулга нь хүндийн жинг тааруулж өгдөг ач тустай,
  • Цүнхний оосор өргөн байх ёстой,
  • Цүнх хүүхдийн бие буюу нуруунд бүрэн наалдсан байх ёстой,
  • Хүүхэд хөдөлгөөн ихтэй тул их хөлөрдөг. Тиймээс цүнхний материал хөлс шингээж, нян бактери үүсгэдэггүзй байвал сайн,
  • Дөрвөн улиралын усны хамгаалалттай цүнх нь халтар болдоггүй ач тустай,
  • Эцэст нь цацруулагчтай цүнх заавал хэрэглүүлэх хэрэгтэй. 3 метр буюу 3 талаас бүрэн цацардаг байх нь аюулгүй.

Б.Оюунжаргал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *