Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс Монгол” компанийн удирдлагуудад үүрэг өгөв

“Эрдэнэс таван толгой” компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд шилжүүлэх Засгийн газрын шийдвэр гарснаар “Эрдэнэс Монгол” ХХК стратеги төлөвлөгөөгөө шинэчлэн боловсруулж, хөрөнгө оруулалтын зарим төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эх үүсвэрийг бүрдүүлэх шаардлага тулгараад байна.

“Эрдэнэс Монгол” ХХК шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэнтэй холбоотойгоор ТУЗ-ийн дарга Б.Бат-Эрдэнэ нэгдлийн удирдлагуудтай уулзав.

“Нэгдлийн 2018-2022 оны стратеги төлөвлөгөөнд тодотгол хийж, наймдугаар сардаа багтаан Төлөөлөн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлье. Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах хэрэгтэй байна. Компани цомхон бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн учраас хууль эрхзүйн хүрээнд, хурдтай ажиллах үүргийг захирал, удирдлагууд хамгийн түрүүнд ухамсарлах ёстой” гэж компанийн ТУЗ-ийн дарга Б.Бат-Эрдэнэ онцоллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *