Categories
мэдээ нийгэм

ОУОХ-ны Маркетингийн комиссын гишүүнээр Б.Баттүшиг сонгогдлоо

Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бах “OLYMPIC AGENDA 2020” хөтөлбөрийн хүрээнд шинэчлэгдсэн салбар комиссуудыг байгуулсан билээ.

Олон улсын олимпийн хороо нь нийт 27 салбар комисстойгоор үйл ажиллагаа явуулж буй бөгөөд “Маркетингийн комисс”-ийн гишүүнээр Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, “Токио-2020” Монгол улсын багийн ахлагч Б.Баттүшиг сонгогдов.

Тус комиссод Японы үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Такеда Цүнекүза /дарга/, Олон улсын сагсан бөмбөгийн холбооны /FIBA/ ЕНБД, ОУОХ-ны гишүүн Патрик Бауман тэргүүтэй спортын зүтгэлтнүүд ажиллаж байгаа билээ.

ОУОХ-ны “Спорт ба Эмэгтэйчүүд” комиссод Монголын волейболын холбооны ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч П.Тунгалаг ажиллаж байгаа бол 2012-2013 онуудад “Спорт ба байгаль орчин” комиссын гишүүнээр МҮОХ-ны Зөвлөх Ж.Отгонцагаан ажиллаж байсан.

“Олимпийн өвөө” хэмээн спортын хамт олондоо хүндлэгдсэн ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван нь 1977-2009 онуудад ОУОХ-ны бүрэн эрхт гишүүнээр ажиллаж байсан түүхтэй.

Дашрамд дурдахад Б.Баттүшиг нь Монголын бадминтон сонирхогчдын холбооны Ерөнхийлөгчөөр 2015 онд сонгогдож, 2017 онд Дэлхийн бадминтоны холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажлуудыг хийж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *