Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн “Хөндлөн бүрд” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 65 км-т, сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/07.22-н буюу өчигдөр 20:00 цагийн орчим дуу цахилгаантай бороо оржээ.
Энэ үед иргэн 19 настай эмэгтэй О, 16 настай эмэгтэй О нар мотоцикльтой малдаа явж байгаад аянгад цохиулсан байна. Мэдээллийн дагуу онцгой байдлынхан очиж, тэднийг эмнэлэгт хүргэсэн бол тус сумын эмч Д.Загдсүрэн анхны тусламж үзүүлж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.