Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Баярын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор 3000 цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт зөөврийн хяналтын 120 гаруй камеруудыг байршуулан бүрэн хяналтад авч, авто, явган, морьт, дугуйтай эргүүлүүдийг ажиллуулан, гадаадын иргэд, жуулчдад цагдаагийн алба хаагч нар болон оюутан цагдаа нар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.

Мөн хулгайлах гэмт хэрэг, бага насны хүүхэд эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж, сэрэмжлүүлэг тарааж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриа таниулга өгч, хүүхдүүдийн бугуйд эцэг, эхийн утасны дугаар бичих зориулалт бүхий бугуйвчийг зүүж өгч байгаа бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагийн байдлаар нэг хүүхэд төөрснийг цагдаагийн алба хаагчид эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас жолооч, ард иргэддээ дараах санамж, сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. “Сар шинийн баяр”-ын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ иргэдийн аюулгүй, амгалан тайван байдлыг ханган, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, гудамж замд хяналт тавин, өндөржүүлсэн бэлэн байдалд уртасгасан цагаар ажиллана. Мөн олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах газраас 65 алба хаагч, Улаанбаатар хотын Цагдаагийн газар дээр дадлага хийж байгаа 90 сонсогчийг нэмж ажиллуулах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *