Categories
мэдээ спорт

​Гарет Саутгейт​: Туршлага дутлаа

​Гарет Саутгейт зурган илэрцүүд

Хорватыг шигшээд 1:2-оор хожигдсоны дараагаар Гурван арсланд Бельгитэй дахин тулах ганц тоглолт үлдлээ. Гарет Саутгейт тоглолтын дараагаар ийн өгүүлжээ.

“Эхний үед бид санаачлагыг авч, бөмбөгийг ахиу эзэмшиж, их сайн тоглосон. Санаачлагыг авч тоглож байх үедээ л хоёр дахь гоолоо оруулах ёстой байсан гэдэг үнэн. Хоёрдугаар үед бидэнд туршлага дутсанаас болоод бөмбөгийг хүссэн хэмжээгээрээ эзэмшиж чадсангүй. Залуус маань дарамтад байгаа нь илт анзаарагдаж эхэлсэн. Хорватын шигшээгийнхэн бол туршлагатай тоглогчид шүү дээ.
Нэмэлт үед хоёр баг дахиад тэнцүүхэн үзсэн. Ийм өндөр түвшинд гараад ирэхээр жижигхэн алдаа бүхнийг шийддэг. Ингээд л тэд гоолоруулж, харин бид хариу барьж чадсангүй. Авьяаслаг тоглогчидтой Хорватын шигшээ ялалтын төлөө зүтгэж, түүнийгээ авч чадлаа. Тэдэнд финалд сайн тоглохыг хүсье.
Бүхнийг дүгнэж цэгнэх хэд хоног надад өгөөрэй. Одоо бол хожигдлын харуусалдаа автчихаад байна л даа. Бид боломжоо ашиглаж ёстой байсан. Одоо бүгдээрээ сэтгэлээр хямарчихсан байгаа. Гэхдээ бид амжилт хүрсэн. Фанатууд маань баярласан. Эх орон маань биднээр бахархаж байгаа гэж найдья. Энэ харамсмаар хожигдлыг даван туулаад зөв дүгнэлт хийх ёстой. Манай залуус хэдэн долоо хоногийн турш олон бэрхшээлийг даван туулсан тул би тэднээс илүү ихийг хүсч чадаагүй.
Гуравдугаар байрны төлөөх тоглолт бол бидний хүссэн зүйл биш. Энэ тоглолтод бэлдэх хэдэн хоног байна. Гэхдээ бид тэргүүнээ бардам өргөж харихыг хүснэ” хэмээн Саутгейт өгүүлжээ.
Р.Гэгээ

https://www.facebook.com/groups/hulbumbugnews/?fre…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *