Categories
мэдээ нийгэм

​Төв аймагт осол гарч хоёр хүний амь эрсэджээ

Төв аймгийн замд өчигдөр буюу долдугаар сарын 05-нд зам тээврийн ноцтой осол гарчээ.

Энэ талаар Замын цагдаагийн албаны урьдчилсан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимидбатаас тодрууллаа. Тэрбээр “2018 оны долдугаар сарын 05-ны өдрийн 13:50 минутын үед “Төв” аймгийн “Эрдэнэсант” сумын нэгдүгээр багын нутаг “Бор хошуу” гэх газар Улаанбаатар хотоос баруун зүгт 226 км орших шонгийн хажууд аспальтан зам дээр амины “Isuzi” маркын жолооч “Б”, “Suzuki Escudo” маркын машины “Г” жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч Баянхонгор аймгийн иргэн Г \37 настай\, иргэн Б \35 настай\ нар амь эрсэдлээ. Мөн Баянхонгор аймагт оршин суух иргэн Б\44 настай\, иргэн Г\41 настай\ нар хүнд гэмтсэн зам тээврийн осол бүртгэгдсэн. Ослын шалтгаан мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа. Зам тээврийн ослууд ихэвчлэн жолоочийн хариуцлагагүй байдал, хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх, холын гэрэлтэй хөдөлгөөнд оролцох, хамгаалах бүсээ зүүдэггүйгээс болж байна. Орон нутгийн зам тээврийн осол амь эрсэдсэн, эд хөрөнгө сүйтсэн байдаг. Осол хэрэг өнгөрсөн оны эхний хагас жилийн байдал мөн үеийнхтэй харьцуулахад тодорхой хэмжээгээр бүх осол хэрэг буурсан. Аялал зугаалгын цаг эхэлсэнтэйгээр иргэд орон нутгийг зорьж байгаа эрчим ачаалал нэмэгдсэн. Иргэд хөдөө орон нутгийг зорихдоо анхаарал болгоомжтой хурдаа тохируулж явах хэрэгтэй байна” гэлээ.

Ийнхүү зам тээврийн ноцтой ослууд гарч иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байгаа тул баяр наадмын үеэр улсын чанартай авто замаар зорчихдоо хурдаа тохируулж, эгнээ байраа зөв эзэлж, гүйцэж түрүүлэх үйлдлээ зөв гүйцэтгэж өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгөнд аюул учруулахгүй байх нөхцөлийг хангаж замын хөдөлгөөнд оролцох, мөн оройн цагаар гэрлээ шилжүүлж, хурдаа хасч, бүсээ бүслэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *