Дорноговь аймаг “Соёлын биет бус өвийн их наадам”ын анхан шатны үзлэгийг аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/484 тоот захирамжийн дагуу 06 дугаар сарын 20-25-ны өдрүүдэд сум бүр өөрийн сум, багууддаа зохион байгуулж, шалгарсан шилдэг өвлөн уламжлагчдын наадмыг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “Саран хөхөө театр”-т амжилттай зохион байгууллаа.
Наадамд Даланжаргалан, Иххэт, Өргөн, Сайхандулаан, Хөвсгөл, Эрдэнэ, Сайншанд зэрэг 7 сумдын 41 өвлөн уламжлагчид соёлын биет бус өвийн таван ай савын 25 төрлөөр оролцлоо.
- Тэргүүн байранд Ардын язгуур урлаг ай сав-Морин хуур хөгжмөөр Х.Болдбаатар /Сайхандулаан сум/,
- Дэд байранд Эх хэл болон аман уламжлал, илэрхийллүүд ай сав- Магтаал, тууль төрлөөр МУСТА, Төрийн өргөмжлөлт ерөөлч магтаалч З.Чулуунбаатарын шавь нар Г.Мөнхзаяа, Х.Данзанравжаа, О.Ууганбаяр нар,
- Гутгаар байранд Ардын язгуур урлаг ай сав- Ардын цохилуур хөгжмийн төрөлд өөрийн хийсэн чулуун хөгжмөөр Д.Дөлгөөн /Сайхандулаан сум/,
- Тусгай байранд Эх хэл болон аман уламжлал, илэрхийллүүд ай сав- Тонгоргон зөрүү яриагаар Т.Улаан-Өвгөн /Сайншанд сум/, тэмээний магтаалаар С.Лхагвасүрэн /Сайншанд сум/ нар тус тус шалгарлаа.
Шагналт байруудаас гадна онооны эрэмбээр дараагийн 10 оролцогч уламжлалт гар урлал, байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, арга ухаан ай савд үндэсний хувцас урлал, цагаан идээ бэлтгэх, боловсруулах уламжлалт арга, уран хатгамал, монгол дархны урлал, чулуун сийлбэр, уран бичмэл, арьс ширэн урлал, даалин урлал төрлүүдээр 10 оролцогч, нийт 25 оролцогч 2018 оны 08 сарын 11-15нд Улаанбаатар хот “Хүй долоон худаг”-т зохион байгуулагдах “Нүүдэлчин Монгол-2018” их наадмын шалгаруулалтанд оролцох эрхээ авлаа.