Categories
мэдээ нийгэм

М.Сарандаваа: Зээлийн хүү өндөр байгаа нь бизнесийн орчинд сөргөөр нөлөөлж байна

Нийслэл болон орон нутагт үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдийн дунд жил болгон “Бизнесийн итгэлийн индекс” судалгаа хийдэг билээ. Уг судалгааг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас хийдэг бөгөөд өнөөдөр үр дүнгээ тайлагналаа. 2017 оны байдлаар бизнесийн орчин өмнөх жилүүдээс сайжирч, бизнес эрхлэгчдийн итгэл нэмэгдсэн байна. Итгэлийн индекс -0.32 гарсан нь өмнөх оноос 0.85-аар өссөн үзүүлэлт гарчээ. Бизнес эрхлэгчдийн хувьд 2018 оныг сүүлийн таван жилтэй харьцуулахад бизнест хамгийн эерэг жил болно хэмээн найдаж байгаа аж.

Бизнесийн тогтвортой, сайн орчин нь илүү өндөр бүтээмжтэй байдаг. Манай орны хувьд бизнесийн орчинг сайжруулахад зээлийн хүү өндөр, хугацаа богино байгаа нь сөргөөр нөлөөлж байна хэмээн бизнес эрхлэгчдийн 17 хувь нь үзжээ. 2016 онд хийсэн судалгаанд төрийн хүнд суртал бизнесийн орчинд сөрөг нөлөөтэй байна гэж хариулж байсан нь ийнхүү өөрчлөгдсөн байна. Мөн 15 хувь нь бодлогын тогтворгүй байдлыг, 11 хувь нь татварын хувь хэмжээ өөрчлөх шаардлагатай гэж хариулжээ. Энэ талаар МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа “Бизнесийн орчинд сөргөөр нөлөөлж байгаа асуудлууд эрэмбэ нь өөрчлөгдөж байгаа боловч шийдэгдээгүй хэвээр байна. Энэ жилийн судалгаанд зээлийн хүү өндөр байгааг анхаарах нь зүйтэй гэж бизнес эрхлэгчдийн дийлэнх нь хариулсан. Хоёрдугаарт бодлогын тогтвортой байдал, дараа нь татварын хувь хэмжээг нэрлэсэн. Бодлогын тогтворгүй байдлаас болж бизнес эрхлэгчдэд өөрсдийн бодлого, стратеги төлөвлөгөөгөө гаргаж, гадаад түншүүдтэйгээ ойлголцож, дунд болон урт хугацаанд тогтвортой ажиллахад сөргөөр нөлөөдөг” хэмээн тайлбарлалаа.

Судалгаанд оролцогсдын 24 хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг бол үлдсэн 76 хувь нь орон нутгийн бизнес эрхлэгчид байв. Нийтдээ 934 аж ахуйн нэгжийн дунд санал асуулгын болон онлайн хэлбэрээр 2017 оны 10-12 дугаар саруудад судалгаа явуулжээ. Ингэхдээ бизнесийн орчны ерөнхий төлөв байдал, ашиг орлого, макро эдийн засгийн үндсэн асуудлууд болох ядуурал, ажилгүйдэл, инфляци, хөрөнгө оруулалтын орчин зэргийн талаар бизнес эрхлэгчдийн байр суурь, цаашид яаж өөрчлөгдөх талаар хүлээлт зэрэг үзүүлэлтийг тоймлон гаргахыг зорьсон байна.

Эдийн засгийн гол салбаруудболох худалдаа, үйлчилгээ, боловсруулах үйлдвэр, барилга, газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлал, тээвэр, мэдээллийн технологи, уул уурхайн салбарт судалгаа хийжээ.

Бизнесийн итгэлийн индексийн голлох үзүүлэлтүүдийн чиг хандлага:

Бизнесийн орчин

Бизнесийн орчин өмнөх жилийнхээс ямар нэгэн хэмжээгээр сайжирсан гэж нийт судалгаанд оролцогсдын 35 хувь нь хариулсан байна. Мөн 58 хувь нь ирэх жил илүү сайн бизнесийн орчин бүрдэнэ гэсэн хүлээлттэй байгаа хэмээжээ. Энэ нь гадаад зах зээлд түүхий эдийн үнэ ханш өссөнтэй холбоотой байж болно гэж судлаачид тайларлав.

Ашиг орлого

Харин орлого ашгийн хувьд 2017 оны байдлаар нийт оролцогчдийн 43 хувьд нь буурсан, 39 хувь нь нэмэгдсэн гэж хариулжээ. Гэсэн хэдий ч бизнес эрхлэгчид 2018 оныг ашиг орлогод эерэг нөлөө үзүүлэх таатай жил гэж төсөөлж байна. Ашиг орлого өснө хэмээн 64 хувь нь хүлээж байгаа ажээ.

Хөрөнгө оруулалт

Эдгээр бизнес эрхлэгчдийн 57 хувь нь хөрөнгө оруулалт хийсэн гэж хариулсан ба өмнөх судалгааны дүнгээс 22 хувиар өссөн байна. Энэ нь хүндрэлтэй байгаа эдийн засаг сэргэх дохио хэмээн судлаачид үзжээ. Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн 67 хувь, орон нутгийн бизнес эрхлэгчдийн 54 хувь нь хөрөнгө оруулалт хийсэн. Мөн 2018 онд та бизнестээ ямар нэг хэмжээгээр хөрөнгө оруулалт хийх сонирхол, боломж байна уу? гэсэн асуултад 79 хувь нь эерэг хариулт өгсөн байв.

Бизнес эрхлэгчдээс хамгийн түрүүнд өөрчилж сайжруулах шаардлагатай гэж үзсэн асуудлуудын 2016 болон 2017 оны эрэмбийг хүснэгтээр үзүүлэв.

2016 он

Ранк

2017 он

Төрийн хүнд суртал

1

Зээлийн өндөр хүү / богино хугацаа

Авилга, хээл хахууль

2

Бодлогын тогтворгүй байдал

Зээлийн өндөр хүү / богино хугацаа

3

Татварын хувь, хэмжээ

Төрийн албаны нүсэр бүтэц

4

Хариуцлагагүй, хууль хэрэгждэггүй байдал

Шударга бус тендер шалгаруулалт

5

Авилга, хээл хахууль

Олон татвар, хураамж

6

Төрийн албаны нүсэр бүтэц

Хариуцлагагүй, хууль хэрэгждэггүй байдал

7

Төрийн хүнд суртал

Э.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *