Categories
гадаад мэдээ

ОХУ болон АНУ-ын ерөнхийлөгчидийн уулзалт болно

ОХУ-ны Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалт хаана, хэзээ болох талаар талууд тохиролцоонд хүрсэн бөгөөд дэлгэрэнгүйг пүрэв гарагт зарлана гэв. Энэ талаар тэрбээр В.Путин болон Д.Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон нарын уулзалтын дараа ОХУ-ын төрийн тэргүүний туслах Юрий Ушаков сэтгүүлчдэд мэдээлээ. Юрий Ушаков “Хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын талаархи асуудлыг талууд удаан хугацаанд хаалттай хэлэлцсэн. Дээд хэмжээний уулзалт хийгээд түүнийг хаана, хэзээ хийхээ талууд тохиролцсон гэж хэлж болох юм. В.Путин, Д.Трамп нар гуравдагч оронд уулзана. Энэ талаархи дэлгэрэнгүй мэдээллийг бид маргааш өгөх болно” гэж хэлсэн байна. Хоёр улсын удирдагчдын уулзалт Финландын Хельсинки хотод болж магадгүй байгаа талаар өмнө нь хэвлэлүүд мэдээлж байсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *