МУГЖ Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан Монголын балетын хөгжил сан тавдугаар сарын 28-ны өдрөөс зургаадугаар сарын 1-ний өдрүүдэд Монголд Олон улсын анхдугаар болон үндэсний хоёрдугаар балетын уралдааныг зохион байгуулж байна. Тодруулбал, Монголын үндэсний балетын хоёрдугаар уралдаан энэ сарын 28-29-ний өдрүүдэд болж байгаа бол 30, 31-нд олон улсын уралдаан болох юм байна. Олон улсын тэмцээнд гадны зургаан орноос 30 гаруй балетчин ирж оролцож буйгаараа онцлогтой аж. Шагналтнуудын гала тоглолт зургадугаар сарын 01-нд ДБЭТ-т болох юм.