-АМЕРИКИЙН АЛДАРТ САГСАН БӨМБӨГИЙН ЛИГИЙН ФИНАЛД ГАРАХ БАГУУД ӨНӨӨДӨР ТОДОРЛОО-
Өчигдөр дорнод бүсийн шигшээ цувралын долоо дах тоглолт болсон. Лэброн Жэймсээр удирдуулсан Клэвланд Кавальерсчууд Бостон Сэлтикийн залуу ододтой энэ тэнцүү, гал гарсан цуврал үзүүллээ. Сэлтиксчүүдийн одод болох Кайри Ирвинг, Гордон Хэйвард нар плэй-офф эхлэхэд бэртлийн улмаас байгаагүй. Улирал нь дууссан байсан. NBA-д хөл тавиад плэй-оффын утаа ч үнэрлэж үзээгүй залуу тоглогчдыг эхний шатнаас ч гарж чадахгүй гэж аналистууд үзэж байлаа. Системд суурилсан залуу баг Милуаки Бакстай энэ тэнцүү өрсөлдөж долоон тоглолтод буулган авч бүсийн хагас шигшээ тоглолтод Филидэлфа 76-чуудын хандыг дарсан. Улмаар энэ гайхалтай амжилтыг нь дагаж тэдэнд хүндлэл ирж Клэвланд Кавальерсчуудыг хожих байх гэсэн бодол сагсанбөмбөгт дурлагсдын толгойд эргэлдэх болсон. Харин Морьтон цэргүүд улирал болон плэй-оффын эхний шатуудад учраа олохгүй байлаа. Ганц Лэброн Жэймс гэх тоглогчийн нуруун дээр бүхэл бүтэн баг аваргын төлөө дайралтаа хийж эхэлсэн. Энэ байдал бүсийн финалд ч давтагдлаа. Лэброн Жэймс бүтэн цувралын турш 30-аас дээш оноо авч трипл даблд дөхсөн статистикийг дундчилсан. Долоо дах тоглолтод бүх одод гэгдэх Кэвин Лов ч оролцсонгүй. Харин Лэброн Жэймс тоглолт эхлэхээс дөрвөн цагийн өмнө Бостоны талбай ТД Гардэнд ирж шидэлтийн бэлтгэлээ хийсэн юм. Энэ хоёр багийн тулаан хамгаалалтад өрнөж Бостоны залуусын туршлага энэ үед харагдлаа. Тэд ихэвчлэн шидэлт хийх тактик баримталж тэр нь ч шийдэнд орсонгүй. Харин эсрэг талд Лэброн Жэймс гайхалтай тоглолтоо үзүүлсэн. Мөн Жэфф Грийний шидэлт байна даа тусаж байсныг онцлох хэрэгтэй. Эсрэг талд цувралын турш Клэвландын хар дарсан зүүд мэт тоглож байсан Тэрри Розир, Жэйлэн Браун нар нийлээд ердөө 17 оноо түүсэн. Харин Жэйсон Тэйтум 24 оноог 50-иас дээш хувьтай довтолж авсныг сайшаах хэрэгтэй. Морьтон Цэргүүд арав гаруй онооны зөрүүтэй дөрвдүгээр үеийг эхлүүлж Жэфф Грийний шидэлт унаж 19 оноо, 8 самбараас бөмбөг авалт хийсэн бол Лэброн Жэймс 35 оноо, 15 самбараас бөмбөг авалт, 9 оновчтой дамжуулалт, 2 хаалт хийж багаа тэргүүлсэн. Энэхүү цувралын сүүлийн тоглолтод 87-79-өөр Клэвланд Кавальерсчууд ялалтаар дууслаа. NBA-гийн финалд дахин тавтай морил Хаан Жэймс.
-ГОЛДЭН СТЭЙТ ВАРРИОРСЫГ АЗ ИВЭЭДЭГ ҮҮ-
NBA-гийн титлийг хоёронтоо өргөсөн, 73-9 амжилтын эзэн Голдэн Стэйтийн агуу бүрэлдэхүүн Хьюстон Рокетстой цувралын долоо дах тоглолтоо өнөө өглөө хийлээ. Үхлийн тав гэгдэх Голдэн Стэйтийн шилдгүүд Хьюстон Рокетсийг цувралын турш хүнд байдалд оруулж байсан нь үнэн. Пуужингууд шилдэг төв Клинт Капелагаа ч тоглолтын турш ашиглаж чадахгүй байдалд байв. Харин энэ хүнд цувралд багийн довтолгоо хамгаалалтыг Голдэн Стэйтийн төвшинд хүргэж байсан тоглогч бол Крис Пол юм. Тэрээр жинхэнэ талбайн жанжин байж тоглолтын сүүлийн мөчид бөмбөг эзэмшин багаа зөв чиглэлд удирдаж байсан юм. Харин Жэймс Хардэн цувралын турш хангалтгүй тоглолтууд үзүүлж байв. Харин алдарт Кэвин Дурант, Стефан Көррин тэргүүтэй аваргууд сүүлийн мөчид хэзээ ч орж байгаагүй нөхцөл байдалд цувралын турш байсан. Гэвч тав дах тоглолтод Крис Пол гэмтэж зургаа, долоо дах тоглолтыг өнжихөөр болов. Ийм нөхцөл байдалд тоглолтыг эхлүүлсэн Хьюстон Рокэтс тоглолтын дунд үеэс л системээ алдаж оноогоор илүүрхүүлж эхэлсэн. Бүтэн хоёр тоглолтын турш. Энэ тоглолтууд Крис Пол байсан бол аль нэгд нь хожих боломж байсан. 2015 онд Кайри Ирвинг гэмтэж тэдний замыг зассан. Харин өнгөрсөн жилийн бүсийн финалд Сан Антониагийн Кавая Леонард гэмтэл авч тэр цувралд Голдэнчууд эргэн эрэлт хийж тэргүүлсэн билээ. Гэхдээ аваргуудыг аз ивээдэг гэдэг билээ. Энэхүү тоглолтод Варриорсоос Кэвин Дурант 34 оноог маш өндөр хувьтай түүсэн. Мөн Стефан Көрри 27 оноо, 9 самбар, 10 оновчтой дамжуулалт хийж гайхалтай байлаа. Харин Жэймс Хардэн 32 оноо, Эрик Гордон 23 оноо түүв.
Ийнхүү NBA-гийн финалд Клэвланд Кавальерс, Голдэн Стэйт Варриорс багууд дөрөв дараалан шалгарлаа. Одоогийн байдлаар Голдэн Стэйт Варриорс 2-1-ийн харьцаатай тэргүүлж байна.
Б.АМАРТҮВШИН