Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА
Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд сарын хугацаа үлдээд байгаа юм. Боловсролын үнэлгээний төв энэ жилийн элсэгчдийг өнгөрсөн хоёрдугаар сарын 5-наас дөрөвдүгээр сарын 16-ныг хүртэл eec.mn цахим хаягаар бүртгэжээ. Улсын хэмжээнд нийт 43846 сурагч шалгалтад бүртгүүлсэн байна. Бүртгүүлсэн хичээлийн жагсаалтыг ажиглахад математикийн шалгалтыг өгөх сурагчид их байгаа гэв. Энэ жил Монгол хэл, бичгийн шалгалтыг сурагчид заавал өгсөн байх ёстой бөгөөд өмнөх жилийнх шиг босго оноо тогтоогоогүй гэнэ. Өөрөөр хэлбэл, Монгол хэл бичгийн дүн, шалгалтын оноо нь тухайн сурагчийг их, дээд сургуульд элсэхэд хамаарахгүй юм байна. Гэхдээ шалгуулагч их, дээд сургуульд элсэхдээ Монгол хэл, бичгийн шалгалтын батламж, хуудас элсэлтийн ерөнхий шалгалтын батламж хуудастай байхад болно гэсэн шаардлагыг тавьжээ.
Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг гаргажээ. Тодруулбал, Шалгалт ирэх зургадугаар сарын 16-ны 10.00 цагт Монгол хэл, бичгийн шалгалтаар эхлэх нь. Ингээд 15.0016.40 цагийн хооронд Физик, зургадугаар сарын 17ны 09.0010.20 цагийн хооронд Монгол Улсын түүх, 13.0014.20 цагт Англи хэл, 17.3018.50 цагт Газар зүйн хичээлээр сурагчид мэдлэгээ сорих юм байна. Мөн зургадугаар сарын 18-ны 09.0010.20 цагт Биологи, 13.0014.40 цагт Математик, зургадугаар сарын 19нд 09.00-10.20 цагт Монгол хэл, 13.3014.50 цагт Нийгмийн тухай мэдлэг, зургадугаар сарын 20нд 09.0010.40 цагт Хими, 13.0014.20 цагт Орос хэл гэсэн хуваарийн дагуу явагдана гэлээ.
БСШУЯны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвийн хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэннадмид “Энэ жил Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх нийт бүртгүүлэгчдийн 90 хувь нь дунд сургууль төгсөгчид. Үлдсэн арван хувь нь өмнөх оны шалгуулагчид юм. Бүртгэл дууссан учраас сурагчдын суудлын хуваарийг гаргахаар ажиллаж байна. Энэ сарын 15-наас эхэлж, шалгуулагчид манай www.eec.mn сайт руу орж, бүртгэлийн дугаар, нууц үгээр нэвтрээд суудлын хувиараа хэвлэж авах хэрэгтэй. Суудлын хуваарь нь тухайн шалгуулагчийн хэзээ, хаана, ямар анги танхимийн хэддүгээр суудалд суух вэ гэдгийг тодорхой зааж өгсөн байгаа. Шалгалтад ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, иргэний үнэмлэх гэсэн дөрвөн бичиг баримтыг авчрах ёстой. Тухайн хичээлийн шалгалт эхлэхээс цагийн өмнө өгөх ёстой байрандаа бэлэн байна. Хариултын хуудсыг өнгөрсөн жил хар, хөх өнгийн үзгэн болон тосон балаар будаж байсан. Харин энэ жил харандаагаар будна. Өнгөрсөн жил шалгалттай холбоотой ямар нэг зөрчил гараагүй. Шалгуулагчид бичиг баримтын бүрдүүлэлтийг сайтар анхаарч, хариуцлагатай хандах нь чухал” гэдгийг онцлов.
ЭЕШ-ТАЙ ХОЛБООТОЙ ХУУРАМЧ ЗАРД ИТГЭСЭН ТОХИОЛДОЛ ГАРСАН ГЭВ
Өнгөрсөн жил Элсэлтийн ерөнхий шалгалтын материал задарсан тохиолдол гараагүй гэнэ. Харин Элсэлтийн ерөнхий шалгалт болох хугацаа ойртоход ашиг хонжоо олох гэсэн хүмүүсийн хуурамч зар мэдээ, мэдээлэл явах тохиолдол гарчээ. Тухайлбал, “Элсэлтийн ерөнхий шалгалтын хариу зарна” гэсэн зар тавигдсан байсан аж. Үүнд, зарим сурагчид автаж, хариуг нь тэр чигээр нь цээжилж шалгалтад орчихоод, дараа нь Боловсролын үнэлгээний төвд гомдол гаргаж байжээ. Харин тус газраас гаргаагүй, албан ёсны эх сурвалжгүй мэдээлэл байсан учраас хариуцлагыг сурагч өөрөө хүлээсэн байна.
Тиймээс сурагчид өөртөө итгэж, бэлтгэлээ сайн хийж, чадвараа сорих хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд анхаарууллаа. “Элсэлтийн ерөнхий шалгалтын хариу зарна, материал бэлэн” гэсэн зард итгэхгүй байхыг сануулав. Мөн шалгалттай холбоотой мэдээллийг БСШУЯны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвөөс авахыг анхааруулсан юм.
Элсэлтийн ерөнхий шалгалтын материалыг боловсролын тогтолцоо, баталсан системийн хэмжээнд юм уу, эсвэл жаахан гүнзгийрүүлсэн байдалтай боловсруулдаг гэв. Боловсролын үнэлгээний төвөөс 2012 оноос хойш шалгалтын даалгаврын ном гаргахгүй байгаа гэнэ. Харин www.eec.mn сайтад жишиг даалгавруудыг байршуулчихсан байгаа аж. Уг сайт руу ороод “жишиг даалгавар” гэсэн хэсэгт дарахад 2016, 2017 оны сэдэв даалгавруудыг бүгдийг нь байршуулчихсан байдаг. Мөн хариултын хуудсыг хэвлэж авч болно гэлээ. Сурагчид өөрсдийгөө сорьж, будаж үзэх бүрэн боломжтой юм. Монгол хэл, Англи хэл, Орос хэлний хичээлүүдийн тестийг сонсож, бөглөж болох ажээ. Шалгалтад сурагчид гар утас, тооны машин, таблет, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, үзэг балтай орж болохгүй. Анги танхимд сүлжээ унагах төхөөрөмж байршуулж, металл шалгагчаар тухайн сурагчийг шалгаж оруулах гэнэ. Иймээс ямар нэг хуулах оролдлого хийсэн тохиолдолд шалгуулагчийг анги танхимаас шууд гаргах журамтай юм байна.
Элсэлтийн ерөнхий шалгалт явагдаж дууссаны дараа буюу долоо хоногийн дараа хариу гарна. Ингээд өдөр тутмын сонин, www.ecc.mn сайтад шалгалтын дүнг мэдээлнэ гэв. Ирэх долдугаар сарын 1ний 09.00 цагаас хойш шалгуулагчид www.eec.mn хаягаар ороод өөрийнхөө дүн, оноог мэдэж авах юм. Ирэх долдугаар сарын 5нд батламж хуудсыг албан ёсоор тараах аж. Энэ онд төгсөж байгаа шалгуулагчид батламж хуудсаа тухайн сургуулиасаа авна. Өнгөрсөн жил төгссөн хүмүүс Боловсролын үнэлгээний төвөөс ирж батламж хуудсаа авна гэж мэдээллээ.
МУИС-ИЙН БОСГО ОНОО 500 ЮМ БАЙНА
Их, дээд сургуульд элсэж ороход босго оноо ямар байгаа талаар сурвалжилсан юм. Ингээд бид МУИСийн I байрны Сургалтын албанд очлоо. МУИСийн Элсэлтийн албаны дарга, доктор М.Эрдэнэчимэг “Манай сургуулийн энэ жилийн босго оноо 500гаас эхэлж байгаа. Тухайлбал, МУИСийн Шинжлэх ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль, Бизнесийн сургууль, Хууль зүй, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулиудаас сонгож бүртгүүлвэл тухайн холбогдох хичээлүүд дээр 500гаас дээш оноо авсан байх шаардлагатай. Сургуулиудын бүртгэл ирэх зургадугаар сарын 22ны 9:00 цагт эхэлж, ирэх долдугаар сарын 2ны 12:00 цагт зогсоно. Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбар, Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургуульд элссэн бол элсэгч мэргэжлийнхээ суурь шалгалтад 750иас дээш оноо авсан байвал хөнгөлөлт олгоно. Тус бүрийн эхний 25 элсэгчийн хичээлийн нэг жилийн сургалтын төлбөрийг 50 хувиар хөнгөлнө. Мөн олон улсын олимпиадад орж эхний гурван байрт шалгарсан элсэгчийн хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 100 хувь, улсын олимпиадын эхний байрт шалгарсан элсэгчийг 100 хувь, хоёрдугаар байрт шалгарсан бол 75 хувь, гуравдугаар байрт шалгарсан бол 50 хувиар хөнгөлнө” гэж ярив. МУИСд орох элсэгчдийг https://burtgel.num.edu.mn сайтаар бүртгэх аж.
ШУТИС-ИЙН ИНЖЕНЕРИЙН АНГИД ЭЛСЭХЭД 680 ОНОО АВСАН БАЙХ ШААРДЛАГАТАЙ
Шинжлэх ухаан технологийн их сургууль энэ жилийн босго оноогоо 400 болон 480аар тогтоож өгчээ. Элсэгч математик болон физикийн хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн тохиолдолд 480 болон 400 оноо авсан байх шаардлагатай юм. Харин эрэлттэй мэргэжил болох барилгын, механик инженерийн мэргэжил сонгохоор төлөвлөсөн элсэгч математик болон физикийн хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгч, 680 оноо авсан байх шаардлагатай гэж тус сургуулийн элсэлт хариуцсан мэргэжилтэн ярилаа.
Архитектурын мэргэжил сонгохоор төлөвлөсөн бол математикийн хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгч 680 оноо, ур чадвар (хар зураг)ын сорилоор 650 онооны босготой юм байна. Энэхүү шаардлагуудыг хангасан элсэгчид ирэх долдугаар сарын 1нээс 4ний өдрийн хооронд www.elselt.edu.mn, www.must.edu.mn вэб хаягаар бүртгүүлэх юм. Шинжлэх ухаан технологийн ухааны их сургууль математик, физик, нийгмийн ухааны хичээлээр улсын олимпиадад эхний гурван байр эзэлсэн сурагчдад хөнгөлөлт үзүүлж байгаа аж.
ХУИС-ИЙН ЭЛСЭЛТ ЭНЭ САРЫН 22-НД ЭХЭЛНЭ
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн босго оноо 400, 480 юм байна. Тус сургууль энэ жил 1000 орчим оюутан элсүүлэхээр төлөвлөжээ. Уг сургуульд элсэхээр зорьж буй залуус элсэлтийн ерөнхий шалгалтын хичээлийн оноо 480, хоёрдугаар хичээлийн оноо 400 байх шаардлагатай аж. Тус сургуулийн хамгийн олон элсэгчтэй Бизнесийн удирдлага болон Олон улсын харилцааны танхимуудад энэ жил 300 орчим оюутан элсүүлэхээр төлөвлөсөн байгаа гэнэ. Тус тэнхимд орохоор бэлтгэж буй оюутнууд математик, гадаад хэл, нийгмийн ухааны хичээлүүдээр элсэлтийн ерөнхий шалгалт өгч 400 болон 480 оноо авсан байх шаардлагатай юм.
Хүмүүнлэгийн ухааны их сургуульд элсэгчид нэг дамжаанд 1218 кредит судлах шаардлагатай ажээ. Нэг кредит хичээлийн төлбөр тэнхимүүдээсээ шалтгаалж, 84103 мянган төгрөгийн хооронд байгаа талаар элсэлтийн комиссын дарга Г.ЗэсЭрдэнэ ярилаа. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан сурагчдад арваас 30 хүртэлх хувийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх юм байна. Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан хүүхэд 30 хувийн хөнгөлөлт эдлэх бол 700гаас дээш оноо авахад арваас 20 хувийн хөнгөлөлт үзүүлдэг байна. Үүнээс гадна 3.5 голчтой сурч буй оюутнуудад арав хүртэлх хувийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг гэв. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн бүртгэл энэ сарын 22ноос ирэх долдугаар сарын 1-ний өдрийн 22:00 цагт хүртэл явагдах юм. Элсэгчид тус сургуульд бүртгүүлэхдээ элсэлтийн ерөнхий шалгалтыг Монгол хэлний хичээлээр өгсөн батламж, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, хоёр хувь цээж зураг, иргэний үнэмлэх зэрэг материалыг бүрдүүлэх шаардлагатай аж. Мөн http://elselt.humanities.mn болон www.humanitie.mn сайтаар бүртгүүлэх боломжтой.
Хувийн сургуулиудын босго оноо тухайн сурагчийн сонгосон анги, мэргэжлээс шалтгаалж, 400, 480, 500 байгаа гэв. Харин Улсын сургуулийн сургалтын төлбөр нэг кредит нь 84 мянгаас 103 мянгын хооронд байгаа юм. Тухайлбал, ХААИСийн босго оноо 400480 аж. Төлбөр нь бусад сургуультай адил юм байна.
Б.УРАНЧИМЭГ
О.ДАШНЯМ