УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан чуулганы хуралдааны товд өөрчлөлт орж байгаа тохиолдолд УИХ-ын гишүүдэд урьдчилж мэдэгддэг байх хэрэгтэй гэсэн саналтай байгаагаа хэллээ.
Ингээд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэв. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил УИХ-аас батлагдан гарч байгаа хуулиуд Үндсэн хуультай нийцэж байгаа эсэхийг хянадаг дэд хороо байгуулах нь зүйтэй гэсэн санал гаргасан юм.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХ-ОРГИЛ:
-УИХ-аас баталж байгаа хууль Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг шалгах хоёр арга байдаг. Нэг нь манайх шиг Үндсэн хуулийн цэцээр хянуулаад явдаг. Нөгөө нь Хууль зүйн байнгын хорооны гишүүдээс төлөөлөл сонгоод Үндсэн хуулийн дэд хороо байгуулдаг. Тэгэхээр УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад Хууль зүйн байнгын хорооноос Үндсэн хуулийн дэд хороо байгуулах боломжтой. Үүнийг судалж батлуулах саналтай байна.
УИХ-ЫН ГИШҮҮН М.БИЛЭГТ:
-Монгол Улсад Шүүгч нарын эрх зүйн байдлын тухай хуулиар шүүгч нарыг хариуцагч, нэхэмжлэгч нартай уулзаж болохгүй гэж өөрчилсөн. Энэ нь шүүгч нарт нөлөөлж болзошгүй гэдэг байдлаар болгоомжилсон. Гэтэл шүүгч нартай уулзаж асуудлаа тайлбарлах шаардлага гардаг. Энэ байдлын харгалзан үздэг баймаар байна.
УИХ-ын чуулган үргэлжилж байна.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.