Монголын шигшээ баг талбайдаа анх удаа ОУХБХ-ны албан ёсны эрхтэйгээр Маурик улсын шигшээ багийг хүлээн авч тоглосон ч 0:2ийн харьцаатай хожигдлоо.
Германы дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан шигшээ багийнханд ихээхэн найдлага тавьж байсан боловч тоглолт эхэлснээс 4минутын дараа торгуулийн цохилт хийх эрх авсан боловч эсрэг багийн хамгаалагч Жейн Луйс хааж оноог нээж чадсангүй.
Үүнээс ердөө 1минутын дараа Африкаасзорин ирсэн “Цөөврүүд” гоолдож 0:1ийн харьцаатай болгосон. “Талын хөх саарлууд” хамгаалалтыг илүү нэмж довтолгоог өрнүүлсэн боловч тоглолтын 34дэх минутад 2дах гоолыг Маурикийн хамгаалагч Аугустин Жейн Фабриас хийж эхний хагас өндөрлөсөн.
Европын лигүүдэд тоглодог мэргэжлийн тоглогчдын эсрэг шигшээ багийн бодлого хамгаалалт хүчгүйдэж 2р үед тоглолтыг эргүүлж чадалгүй өндөрлөлөө. Туршлага судлах зорилготой албан бус дараагийн тоглолт хоёр хоногийн дараа товлогджээ.