Categories
мэдээ нийгэм

Монгол, Хятадын хилийн боомтууд IV сарын 05-ны өдөр амарна

Монгол, Хятадын хилийн боомтууд IV сарын 05-ны өдөр амарна гэж ГХЯ-наас мэдээллээ. “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хэлэлцээрт заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 2018 оны IV сарын 5-нд буюу “Ханш нээх” баярын өдөр тохиож байгаа тул ажиллахгүй ажээ. Харин энэ өдөр олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *