Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ой найман сартай хүүхдийг хүчирхийлсэн хэрэг гарч, Цагдаагийн байгууллага уг хэргийг үйлдсэн гэх этгээдийг баривчлан, мөрдөн байцаах ажиллаагааг явуулж байгаа. Тэгвэл олон нийт хүчирхийллийн эсрэг жагсаал хийхээр болсон. Жагсаал ирэх бямба гаригт 11 цагт Сүхбаатарын талбайд болно. Жагсаалд иргэд, төрийн бус байгууллагууд, урлаг, спортынхон нэгдэж буйгаа илэрхийлсээр байгаа аж. Жагсаал зохион байгуулагчид Эрүүгийн хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газарт шаардлага хүргүүлнэ гэлээ.