Монголын Үндэсний бөхийн холбооны наймдугаар “Их Эе” бямба гарагт “Монгол бөхийн өргөө”-нд хуралдлаа. “Их Эе”-д хөдөө орон нутгийн бөхийн холбоод болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бөхийн дэвжээдийн 200 төлөөлөгч оролцох ёстойгоос 153 төлөөлөгч ирж мандатаа авсан юм. Хөдөө орон нутгаас Увс болон Дундговь аймгийн үндэсний бөхийн холбооны төлөөллүүд эзгүй байв.
Хуралд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр нарын аваргууд ирсэн бол Ч.Санжаадамдба, С.Мөнхбат, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нар харагдсангүй.
Хурлыг дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, улсын гарьд И.Доржсамбуу, улсын начин Пүрэв-Очир нар удирдаж явуулсан бөгөөд Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Д.Данзан нээж 28 жилийн хугацаанд хийж бүтээсэн ажлынхаа тухай танилцуулав.
Үүний дараа хуралд оролцож буй төлөөлөгчид Монголын Үндэсний бөхийн холбооны дотоод журамд өөрчлөлт оруулах тухай хэд хэдэн санал хэлсэн.
Булган аймгийн харьяат улсын заан Д.Баасандорж“Удаан хугацаанд хөдөлмөрлөж, улсын харцага, начин цол хүртсэн бөхчүүдийг “Их Эе”-д оролцуулмаар байна. Мөн хөдөө орон нутгаас оролцох бөхийн зүтгэлтнүүдийн тоог нэмэх хэрэгтэй.Дүрмийн дагуу “Их Эе”-ийг дөрвөн жилд нэг удаа заавал хуралдуулж байх хэрэгтэй. Янз бүрийн шалтаг хэлээд сүүлийн хэдэн жил хуралдсангүй” гэсэн саналыг оруулав. Үүнийг хурлын төлөөлөгчид дэмжиж “Их Эе”-д256 төлөөлөгч оруулж байхаар тогтсон юм. Нэмээд сүүлийн хоёр жил баяр наадамдаа аймгийн цол олгож буй Налайх болон Багануур дүүргийн бөхийн холбооны төлөөллийг “Их Эе”-д оролцуулж байхаар тогтсон.
Эдгээр асуудлуудыг хэлэлцсний дараа хуралд оролцогчид холбооны тэргүүнийг сонгох ажилдаа орсон. Үүний өмнөхөн Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнР.Нямдоржөмнө нь олон нийтэд мэдэгдэж байсанчлан холбооны тэрүгүүнд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Улмаар улсын заан Б.Сайнбаяр 30 минутийн завсарлага авсан. Энэ үед төлөөлөгчид холбооны тэргүүнийг орон тооны бус байлгахаар бүтцийн өөрчлөлт оруулсан байв.Хурал эхлэхэд төлөөлөгчид дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын заан Ц.Магалжав нарыг Монголын үндэсний бөхийн тэргүүнд нэр дэвшүүлсэн. Улмаар дархан аварга Г.Өсөхбаяр“Би төрийн албанд ажиллаж байгаа учраасМонгол бөхийн холбооны тэргүүнээражиллах цаг зав хангалттай байхгүй” гэх тайлбар хэлээд санал хураалтаас нэрээ татав. Мөн улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын заан Ц.Магалжавнар чижил шалтгаанаарМонголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнд нэр дэвшихээс татгалзсан юм. УИХ гишүүн Б.Бат-Эрдэнийгхуралд оролцсон нийт 143 төлөөлөгчдийн 140 нь дэмжиж 98 хувийн саналаар Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр сонгосон. Тэрээр “Намайгдэмжиж МҮБХ-ны тэргүүнд нэрдэвшүүлсэнд талархаж байна. Би монгол үндэснийбөхийн буянаар бөхөд хайртай зон олныхоо хүндэтгэлийг олон жил хүлээсэн. Одооачааны хүндийг үүрэх цаг болжээ” гэж хэлсэн. Мөн Монгол Үндэсний бөхөд шинээр нэвтрээд буй барилдааны шүүлтэд камер ашиглах, барилдах бөхчүүдийг цахимаар бүртгэх, тасалбарыг цахимаар худалдаалах зэрэг ажлуудыг илүү боловсронгуй болгож ажиллахаа мэдэгдсэн.
Харин Монголын Үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлийг сонгоход “Их Эе”-д оролцогч 143 төлөөлөгчийн 91 хүний нэрийг санал болгож77-г сонгосон. Харин нууц санал хураалтаар 44 төлөөлөгчийг шалгаруулж цэцдийн зөвлөлийг бүрдүүсэн.Энэ үеээр төлөөлөгчид Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан, ерөнхий менежер С.Гантөр нарыг цэцэд нэр дэвшүүлсэн чтатгалзсан. Харин ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтбаатар цэцдийн зөвлөлд ажиллахаар болсон юм. Монголын Үндэсний бөхийн холбооны цэцүүд сонгогдох үеэр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат улсын харцага Т.Өсөх-Ирээдүй тэдэнд хандажбөхийн барилдаан зохион байгуулах үеээр цэцийг томилохдоо өөр өөр аймгуудын аймгийн төлөөллийг сонгожхэрэгтэйг сануулсан нь олны талархалыг хүлээсэн. Нэг аймгаас хоёроос гурван төлөөлөгч сонгогдсон тохиолдолд нутгийнхаа бөхийн талд үйлчлэх нь олон тохиолддог талаар дурдсан юм.
Одоо Монголын Үндэсний бөхийн холбоонытэргүүн Б.Бат-эрдэнэ холбооны гүйцэтгэх захирлыг санал болгож цэцдийн зөвлөлөөр хуралдаж батлах юм. Харин цэцдийн зөвлөл дотроо хуралдаж Монголын Үндэсний бөхийн холбооны тэшгүүлэгч 13 гишүүнийг сонгоно. Дараа нь бөхийн барилдааны дүрэм журмыг хэлэлцэж, зарим зүйлийг хэлэлцэж батлах юм.