Categories
мэдээ спорт

Бразилийн гудамжнаас дэлхийн тавцанд гарсан хүү Филипе Коутиньо

Испанийн Ла лигийн хамгийн алдартай багуудын нэг “Барселона” клуб Английн алдарт “Ливерпуль” клубээс 160 сая еврогийн үнэтэй тоглогч худалдан авлаа гэсэн мэдээлэл албан ёсоор гарав. Тэр тоглогч бол Бразилийн шигшээ багийн тамирчин Филлипе Коутиньо юм. 25 настай залуугийн хувьд “Барса”-тай улирлын 5,5 саяын гэрээ байгуулсан байна.

Тэгвэл өдгөөгөөс арван жилийн өмнө Филипе Коутиньо Бразилын алдарт Интернациональ клубтэй гэрээ хийж байсан юм. Харин 2013 онд Ливэрпүүл клуб 8 сая поундаар түүнийг авч байсан бол таван жилийн дараа өдгөө 20 дахин үнэ хүрчээ.

“Барса” 120 сая евро төлж, дараа нь бонус болгон 40 сая евро өгөхөөр болсон байна. 160 сая евро нь Английн түүхэнд хамгийн том наймаа болсон бол дэлхийд Неймар (“Барселона”-гаас ПСЖ-д 222 сая евро), Килиан Мбаппе (“Монако”-гаас ПСЖ-д 180 сая евро) нарын дараа 3-т бичигдэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *