Categories
мэдээ нийгэм

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд 20 иргэнийг гал түймрээс аварчээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид баярын амралтын өдрүүдэд обьектын гал түймрийн 34, аврах ажиллагааны таван дуудлагаар шуурхай ажиллаж, гал түймрийн утаажилтын бүсээс 20 иргэний амь бие, иргэд аж ахуйн нэгж байгууллагын 55 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газрын хэмжээнд давхардсан тоогоор 660 албан хаагч 224 авто машин техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэсэн байна.

Түүнчлэн “Улаанбаатарын мөнгөн үдэш-2018” цэнгүүнд иргэдийн аюулгүй байдлыг хангаж, Сүхбаатарын талбай, Соёл амралтын хүрээлэн, Баянхошууны Зүрх-Уул, Дамбын гүүр, Баянзүрхийн Маахуур толгойгоос хийсэн ёслолын буудлагад болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлж, хяналт тавин, галын аюулгүй байдлыг хангуулж ажиллав гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Баярын амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд обьектын гал түймрийн 34, аврах ажиллагааны 5 дуудлагаар нийслэлийн Аврах анги 105, Гал түймэр унтраах аврах ангийн ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажилласан билээ.

Тухайлбал 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хан-уул дүүргийн 12 дугаар хороо Чингэлтэй дүүргийн ахмадын Ногоон булан амралтын газарт 10х18 метрийн хэмжээтэй хоёр давхар мансардтай байшин шатсаныг гал түймэр унтраах, аврах ангийн 50 албан хаагч 9 автомашин техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллаж унтраасан байна.

Мөн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороолол Бурхантын гудамжинд дөрвөн ханатай гэр шатсан дуудлагаар Гал түймэр унтраах аврах 65 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн ажиллаж унтраасан. Гал түймэрт өртөж 37 настай эрэгтэй нас барсан байсныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *