Монгол улсын хөгжил дэвшил, ард иргэдийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн сайн үйлсийг зохиосон иргэд, аж ахуй нэгж байгууллага төрийн болон төрийн бус байгууллага аймаг орон нутаг, дүүргийг тодруулан алдаршуулах “Монголын шилдэг хүмүүнлэгийн үйлстэн-2017“ арга хэмжээ болж “Шилдэг хүмүүнлэгийн үйлстэн байгууллага”-аар Хэнтий аймгийн Онцгой байдлын газар шалгарлаа. Хүмүүнлэгийн үйлстэнүүдийг урамшуулах, алдаршуулах уг арга хэмжээг “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлгийг 11 дэх жилдээ бэлтгэн явуулж байгаа “Араг” продакшны зүгээс санаачлан анх удаа зохион байгуулж, аймаг, орон нутаг, нийслэлээс 80 гаруй байгууллага, хувь хүн оролцож, шилдгүүдээ тодруулсан байна. Төр түмнийхээ төлөө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ хүмүүнлэгийн үйлсд хамт олноороо манлайлан оролцдог Хэнтий аймгийн ОБГ-ынханд ОБЕГ-ын нийт бие бүрэлдэхүүнээс баяр хүргэж байна гэж тус газраас мэдээллээ.