Хүүхдийн хүчирхийлэл олон нийтийн өмнө ил болсоор байна. 13-н настай охин хүчирхийллийн золиос болон зочид буудалд амиа алдсан, бага насны охиныг хойд аав нь хүчирхийлсэн гэх мэт олон нийтийн сэтгэлийг сэрдхийлгэсэн олон жигшүүрт хэрэг тасрахгүй гарч байгаа тул охидоо хамгаалах, зүй бус үйлдлийн золиос болгохоос сэргийлэхийн тулд “Нүдээ нээ” аяныг дээрх ТТБ дуу хоолойгоо нэгтгэн өрнүүлж буйгаа мэдэгдээд буй. Хэд хоногийн өмнө Монгол HD телевизийн хамт олон Төв аймагт ажилласан байна. Энэ үеэр эмнэлгийн гадна зургаан настай охиноо өвлийн тэсгэм хүйтэнд нимгэн хувцастай нь зогсоож шийтгэж байгаа ээжтэй таарсан байна. Улмаар тухайн ээжийг яагаад ингэж байгааг нь асууж, тодорхой хэмжээний шаардлага тавьж, холбогдох газарт мэдээлэл хүргэсэн байна. Охины ээж хэлэхдээ охин нь өөрийг нь алгадсан учраас шийтгэх гэж гадаа зогсоосон хэмээжээ.