Өнөөдөр Токио хотноо жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний эхний өдрийн барилдаан долоон жинд болж медальтнууд тодорлоо. Энэхүү тэмцээнээс Япончууд жин тус бүрт дөрвөн жүдоч барилдаж долоон алт, дөрвөн мөнгө, есөн хүрэл медаль хүртжээ.
Харин манай манай улсын шигшээ багаас М.Уранцэцэг, Д.Амартүвшин нар мөнгөн медаль хүртэж, Г.Одбаяр шагналт тавдугаар байр, Д.Төмөрхүлэг долдугаар байр эзэлсэн амжилтаар аман хүзүүдэж, тэмцээнийг өндөрлүүллээ. Канад нэг мөнгө, БНСУ гурван хүрэл, Франц, Словени тус бүр нэг хүрэл медаль хүртсэн байна.