Categories
мэдээ нийгэм

Чанарын өдөрлөг зохион байгуулагдаж байна

Монгол Улсад Эмнэлгийн чанарын алба, менежер үүсэн байгуулагдсаны 20 жил, Эрүүл мэндийн чанарын холбоо ТББ үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Чанарын холбоо ТББ, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дэмжлэгтэйгээр Баянзүрх нэгдсэн эмнэлэгтэй хамтран “Чанарын өдөрлөг” онол, практикийн сургалтыг өчигдөр зохион байгуулсан бол өнөөдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран зохион байгуулж байна. Өдөрлөгт 21 аймгийн чанарын алба, ЭМГ-ын харьяа 14 эмнэлэг, НЭМГ-ын 26 байгууллага зэрэг төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 100 гаруй мэргэжилтэн оролцож байгаа аж.

“2017 он эрүүл мэндийн салбарынхны хувьд түүхэн ойн жил болж байна. Эрүүл мэндийн салбарт эмнэлгийн чанарын алба, менежер үүсэн байгуулагдсаны 20, Эрүүл мэндийн чанарын холбоо ТББ үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байна. Чанарын чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс зөвхөн онол сонсохоос гадна парактик дээр чанарын үйл ажиллагаа хэрхэн явуулдаг юм бэ гэдгийг нүдээр үзэж, гараар барих боломжийг олгож байгаа нь өнөөдрийн өдөрлөгийг онцлог” хэмээн Эрүүл мэндийн чанарын холбоо ТББ-ын тэргүүн Г.Ганчимэг ярилаа.

Тус холбоо нь чанарын менежерүүдийг сургаж дадлагажуулах, эрх ашгийг нь хамгаалах, сургалт, судалгаа хийх, эрүүл мэндийн байгууллагуудад зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа явуулдаг, нийгэмд үйлчилдэг Азийн чанарын нийгэмлэгийн гишүүн байгууллага юм. Ойгоо угтан 2017 онд чанарын сургагч багш бэлтгэх, менежерүүдийг чадавхжуулах сургалт, НЭМГ-тай хамтран эмнэлгийн тусламжийн чанарыг сайжруулах чиглэлээр онол практикийн хурал “Сайн туршлага 2017” үзэсгэлэн зохион байгуулах юм байна. Мөн ойгоо угтан Булган, Төв, Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул аймгийн ЭМГ-тай хамтран “Чанар-Аюулгүй байдал” сургалт зохион байгуулаад байгаа аж гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *