Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн АЗХ-ны тэргүүнээр Э.Өлзийбаяр сонгогдлоо

Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч, Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүний сонгуулийн санал тооллого ид үргэлжилж байна. 19:00 цагт ирсэн мэдээллээр Нийслэлийн есөн дүүргийн АЗХ-ны гишүүдийн өгсөн саналыг тоолж дуусчээ. Ингээд хоёр нэр дэвшигчид гишүүдийн өгсөн саналыг тоолж, онооны системд хуваахад Ж.Сугарсүрэн 1482,85, Э.Өлзийбаяр 1567,35 оноо авч Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнээр сонгогджээ. Шинээр сонгогдсон тэргүүнийг ирэх арванхоёрдугаар сарын 4-нд хуралдах АЗХ-ны VIII Их хурлаар батламжлах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *