Монгол орны Баруун бүсийн менежмент төлөвлөгөө боловсруулах сургагч багш нарыг бэлтгэх сургалт энэ сарын 20-21-ний өдрүүдэд Ховд хотод болж байна. Сургалтаар тусгай хамгаалалттай газрын менежмент төлөвлөгөө, түүний хэрэгжилтэд үнэлгээ, мониторинг хийх арга зүйгээр мэргэшсэн сургагч багш нарын сүлжээг үүсгэн чадавхижуулах, цаашид чадавхижиж бэлтгэгдсэн сургагч багш нараар дамжуулан бусад мэргэжилтэн, байгаль хамгаалагчдыг чадавхижуулах, улмаар баруун бүсийн тусгай хамгаалалттай газар нутгуудын байгаль хамгааллын төлөвлөлтийг сайжруулахаар зорьж байгаа юм. БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас зохион байгуулж буй уг сургалтыг бусад бүсүүдэд ч зохион байгуулах аж.