Categories
мэдээ цаг-үе

ДАРСНЫ зохистой хэрэглээ хүний эрүүл мэндэд ач тустай

Таваас долоон мянган жилийн тэртээ Дундад Ази, Сири, Ар Кавказ, Египетэд дарс хийдэг байжээ. Үүнийг гэрчлэх түүхэн баримтууд ч бий. Газрын дундад тэнгисийн орнуудаас Египетийн дарс чанараараа тэргүүлж, түүнийгээ шашны ёслолд хэрэглэдэг байсан гэнэ. Эртний Грект дарсыг өргөн хэрэглэж байсан тухай баримтууд нэлээд бий. Тэр үед 150 төрлийн усан үзэм ургадаг, хэдэн арван сортын дарс байсан гэдэг. Дарсыг удаан хадгалах тусам сайн. Алдарт Гомерийн “Одиссей” дуульд 11 жил хадгалсан дарсны талаар өгүүлсэн байдаг. 1992 оноос хойш хадгалсан “Screaming Eagle” дарс 2008 онд 500 000 ам.доллараар зарагдаж дэлхийн хамгийн үнэтэйд тооцогдох болсон.

Өнөөдөр манай дэлхий дээр 100 гаруй төрлийн усан үзэм тариалдаг. Түүгээр 1000 нэр төрлийн дарс хийж байна. Үүнээс үзэхэд ирээдүйд дарсны нэр төрөл нэмэгдэх магадлал өндөр юм. Дарсны нэг онцлог нь спиртийн агууламж багад оршдог. 17 градусаас дээш бол спирт агуулагдсан дарс гэсэн үг . Хэрвээ та дарсны талаар илүү мэдлэгтэй болъё гэвэл ирэх баасан гаригт “WW” төвд болох “Олон улсын дарсны үзэсгэлэн”-г очиж сонирхоорой. Уг арга хэмжээг “World Wine” сүлжээ дэлгүүрээрээ монголчуудад танил болсон “Ноён уул эрдэнэ” компани зохион байгуулж “Олон улсын дарсны үзэсгэлэн”гийн талаар тус компанийн борлуулалтын албаны дарга Н.Сэмжидмаатай ярилцсаныг сонирхуулъя.


-Дарсыг Францгүйгээр төсөөлөхийн аргагүй гэж европчууд ярьдаг л даа. Тиймээс хоёулаа дарсны талаар яриагаа эхэлье гэж бодлоо.

-Дарс гэдэг нь усан үзэм, жимс жимсгэний шүүсийг исгэж хийсэн согтоогч ундаа. Өөрөөр хэлбэл тодорхой хэмжээний бага хатуулагтай цэвэр усан үзмээр исгэлт хийж байж дарсыг гаргаж авдаг. Франц бол дарсны хамгийн өндөр хэрэглээтэй улсад тооцогддог. Саяхан бид Хүнс хөдөө аж ахуйн академи дээр дарсны зөв зохистой хэрэглээг бий болгох талаар презентаци хийсэн. Түүнийг бэлтгэж байх явцад Франц нь нэг хүнд оногдох дарс, түүний зөв зохистой хэрэглээгээрээ дэлхийд нэгдүгээрт явж байсныг мэдсэн. Харин 2017 оны судалгаанаас үзэхэд АНУ нь энэ үзүүлэлтээрээ тэргүүлж байна. Өөрөөр хэлбэл дарсыг зүгээр уухаасаа илүү зөв зохистой хэрэглэдэг болсон гэсэн үг. Хүний эрүүл мэндэд ач тустай байлгах гэж хэрэглэдэг болсон. Дэлхийн томоохон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд ч ямар ашиг тустай болохыг нь судлаад гаргаад ирчихсэн байдаг.

-Энэ талаар та тодруулж яриач. Жишээ нь бидний мэддэгээр цусны даралт нь өндөр бол өдөрт нэг хундага улаан дарс уухад сайн гэдэг. Ямар дарс нь юунд сайн бэ?

– Дарс нь улаан, цагаан, ягаан гэсэн гурван төрөл байдаг. Дарсанд дөрвөн чухал элемент агуулагддаг. Антиоксидант нь хорт хавдраас урьдчилан сэргийлдэг, холестрины хэмжээг бууруулж артерийн судсыг хамгаалан зүрхний өвчний эрсдлийг багасгадаг Резвератрол нь усан үзмийн хальснаас ялгардаг хамгаалагч нэгдэл юм. Судасны нарийслаас хамгаалж муу холестринийг бууруулдаг, цусан дахь сахарын хэмжээг багасгадаг. Флавнойд нь ургамалд байдаг байгалийн химийн нэгдэл . Исэлтийн процессын үед үүссэн энзимүүд нь хорт хавдар үүсгэдэг хүчин зүйлийг устгаж хавдрын хэмжээ томрохоос сэргийлдэг. Полифенол нь судасны ханыг бүрхэж хамгаалалт үүсгэн зүрхний шигдээс өвчнөөс урьдчилан сэргийлдэг.

-Дарсыг тохируулж тогтмол уух нь хүний бие организмд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Улаан дарсан дахь фенол нь цусан дахь тослогийг исэлдүүлснээр хлостерин үүсэхээс сэргийлдэг. Зүрх зогсох эрсдлийг бууруулахаас гадна хоол боловсруулах системийн үйл ажиллагааг сайжруулдаг. Цагаан дарс нь бүх бие организмыг ариутгахаас гадна өвчинтэй тэмцэх чадварыг сайжруулж уушгины хорт хавдар үүсэх эрсдлийг бууруулдаг. Улаан дарс нь мөн тархины цусан болон хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулахаас гадна ясны кальци алдагдалтыг удаашруулдаг. Хамгийн гол нь тайвшруулах үйлчилгээ үзүүлж, стресс бууруулдаг.

-Түүнээс гадна дарсыг хуурай, хагас хуурай, чихэрлэг гэж ангилдаг?

-Тиймээ хуурай, хагас хуурай, чихэрлэг, хагас чихэрлэг гээд дөрөв хуваагддаг. Энэ нь нэг литр эсвэл 750 мг дарсанд агуулагдаж буй сахарын хэмжээг тодорхойлж байгаа. Хуурай дарс гэхэд 12-14 градусын хатуулагтай буюу энэ нь сахарын агууламжгүй гэсэн үг. Хагас чихэрлэг дарс нь 9-11 градусын хатуулагатай буюу сахартай байдаг.

-Танай компани хэзээнээс Монголд дарс оруулж ирж байна?

-“Ноён уул эрдэнэ” компани нь 1996 онд анх дарс оруулж ирсэн. Харин өнөөдөр монголчууд дарсны талаар өргөн мэдлэгтэй болсноос гадна хэрэглээ нь ч нэмэгдсэн гэдгийг хэлмээр байна.

-Хамгийн олон жил хадгалагдаж байгаа дарс?

-Манай дарсны зооринд 1981-2000 оны дарснууд байдаг.

-Танай компани “Олон улсын дарсны үзэсгэлэн”-г зохион байгуулж байгаа юм байна. Уг арга хэмжээнд хэдэн орны хичнээн дарс үйлдвэрлэдэг компани оролцох вэ?

-Манай компани нь үзэгсэлэнгээ гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа. Энэ үзэсгэлэнд манай компанийн томоохон харилцагч болох Испани, Итали, АНУ-ын Калифорни, Германы дарсны мэргэжилтнүүд оролцож байгаа. Энэ жилийн үзэсгэлэнд Францын зургаан компанийн Азийг хариуцсан захирлууд, 12 дарсны мэргэжилтэн оролцоно.

-Энэ үеэр хэдэн төрлийн дарсыг танилцуулах вэ?

-400-гаад нэр төрлийн улаан, ягаан, цагаан дарс, оргилуун дарс, ликёр, коньяк, виски зэргийг танилцуулж амтлуулна. Эдгээр нь бүгд манай компанийн оруулж ирдэг бүтээгдэхүүн.

-Энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог нь юу вэ?

– Харилцагч, хэрэглэгчид маань дарсны талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх үүд нээгдэж байгаа .Бидэнтэй хамтран ажилладаг ресторан, сүлжээ дэлгүүр, супермаркет, найман нэрийн хүнсний дэлгүүр, бөөний төвүүд хөдөө орон нутаг, худалгаа үйлчилгээ эрхэлж байгаа бүх харилцагчийг өргөнөөр оролцуулж байгаа. Өөрөөр хэлбэл оролцогчид маань гаднаас ирсэн мэргэжилтнүүдээс дарс гэж чухам юу вэ, хэрхэн хэрэглэх талаар зөвлөгөө авч болно. Зочид буудал, ресторанаа ямар түвшинд хэрэглэх талаар мэдээлэл авах боломжийг бид бүрдүүлж өгч байгаа.

-Уг арга хэмжээний үеэр Итали, Испани, Франц, Герман, АНУ-ын Калифорниос ирсэн дарсны мэргэжилтнүүд сургалт явуулах юм байна лээ.

-Ирэх баасан гаригт буюу энэ сарын 10-нд манай үзэсгэлэн эхэлнэ. Энэ үеэр өндөр зэрэглэлийн дарсны амтлагаат сургалт “мастер класс”-ын сургалт, коньякны сургалтууд явагдана.

-Манайд ч олон жилийн өмнөөс дарс үйлдвэрлэж байгаа. Жишээ нь Говь-Алтай аймагт чацарганы дарс үйлдвэрлэдэг. Үүнийг гадаадын дарсуудтай харьцуулахад ямар байдаг вэ?

-Үүнийг бол чацарганы гэхээсээ илүү жимс жимсгэний дарс гэдэг. Говь-Алтай, Завхан, Увс зэрэг аймгуудад хийж байгаа цэвэр байгалийн, ойн жимсний дарс. Тэдний спиртийн агууламж нь өндөр тул чангалсан гэдэг.

-Өнгөрсөн жилийн “Олон улсын дарсны үзэсгэлэн”-д хичнээн хүн оролцсон бэ?

-Оролцогчдын дийлэнх нь манай харилцагчид болон дарс сонирхогчид байсан. Манай харилцагчид, бөөний худалдаа, хөдөө орон нутагт худалдаа, үйлчилгээ харилцагч, супермаркетууд, баар, ресторан, томоохон сүлжээ зочид буудлын шингэн хүнсний менежерүүд түлхүү оролцуулдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *